ДОРНОГОВЬ АЙМГИЙН ӨДӨР ТУТМЫН МЭДЭЭЛЛИЙН САЙТ
Өнөөдөр: 2017-12-16
"Иргэдэд ойр-Төрийн үйлчилгээ" сарын аян өрнөж байна

Сайншанд сумын Засаг даргын А/238 тоот захирамжаар "Иргэдэд ойр-Төрийн үйлчилгээ" сарын аяныг 09 дүгээр сарын 05-наас 10 дугаар сарын 05-ныг хүртэл зарласан.

Сарын аяны нээлтийг Хүүхдийн ордны гадна талбайд  зохион байгуулж Сайншанд сумын ЗДТГ-ын мэргэжилтнүүд, I, II, III, IV, V, VI, VII багийн ажлын алба, Нийгмийн даатгал, Хөдөлмөр халамж үйлчилгээний газар болон Хүүхэд гэр бүл, залуучуудын хөгжлийн газрын холбогдох мэргэжилтнүүд оролцож иргэдэд үйлчилгээ үзүүллээ.

Мөн сумын төвийн долоон багийн иргэдийн дунд дээрх уулзалтыг шат дараатай зохион байгуулж буй. Сайншанд сумын ЗДТГ-аас хотын хэмжээнд өрнүүлж байгаа бүтээн байгуулалтын ажлууд, бусад тогтоол шийдвэрүүд хийгээд төрөөс үзүүлж байгаа үйлчилгээг олон нийтэд хүргэх, иргэдийн санал хүсэлтийг сонсож, эргэх холбоо тогтоох  зорилготой энэ арга хэмжээнд хүмүүс өргөнөөр оролцож байна.

 

 

Мөн орон нутгийн хэмжээнд гарсан бодлого шийдвэр болон шинээр батлагдсан хууль тогтоомжийг иргэдэд сурталчлах, сумын харъяа төсвийн байгууллага болон багийн ажлын албанд хяналт, шалгалт хийх зэрэг ажлуудыг хэрэгжүүлж буй.

 



"Иргэдэд ойр-Төрийн үйлчилгээ" сарын аян өрнөж байна

Сэтгэгдэл бичих

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд dornogovipost.mn хариуцлага хүлээхгүй болно. dornogovipost.com сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

Нийт сэтгэгдэл: 0