ДОРНОГОВЬ АЙМГИЙН ӨДӨР ТУТМЫН МЭДЭЭЛЛИЙН САЙТ
Өнөөдөр: 2017-10-24
Сайншанд хотын төв бүрэн гэрэлтүүлэгтэй болно

Монгол Улсын Дорноговь аймаг БНХАУ-ын Эрээн хот хоорондын хамтын ажиллагааны хүрээнд Эрээн хотын хөрөнгө оруулалтаар Сайншанд хотын төв замын гэрэлтүүлгийн ажлыг гүйцэтгэж буй.
Гэрэлтүүлгийг дөрөв, тавдугаар багийн “Ганзам”-ын гурав, дөрөвдүгээр хэсэг “Оргил” төвөөс Цагдаагийн газар болон Мандах наран эмнэлгийн уулзвар хүртэл, Шинэ зууны гудамжны хоёрдугаар 80 айл Оффицерийн  нэг, хоёр, гуравдугаар 80 айлаас Мандах наран II хороолол, /Автотээврийн зүүн тал/ хүртэл 165 ширхэг  гэрэлтүүлгийг суурилуулж байна.

Хуучин гэрэлтүүлгийг гэрэлгүй байгаа гудамж талбай, замын дагуу байрлуулахаар болжээ. Хамгийн сүүлийн үеийн технологиор бүтээсэн есөн метрийн өндөртэй цахилгаан бага зарцуулдаг гэрэлтүүлгийг шөнийн цагаар  бүрэн ажиллуулахаар  төлөвлөжээ.



Сайншанд хотын төв бүрэн гэрэлтүүлэгтэй болно

Сэтгэгдэл бичих

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд dornogovipost.mn хариуцлага хүлээхгүй болно. dornogovipost.com сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

Нийт сэтгэгдэл: 0