ДОРНОГОВЬ АЙМГИЙН ӨДӨР ТУТМЫН МЭДЭЭЛЛИЙН САЙТ
Өнөөдөр: 2017-12-16
Сайншанд хотыг хаягжуулах ажил үргэлжилж байна

Сайншанд сумын ЗДТГ-аас сумын албан байгууллага, айл өрхийг хаягжуулах ажлыг зохион байгуулж байна.

Айл өрх, албан байгууллагын хаягийн тулгалтыг хийж, хаягийн тэмдгийн тоо, хэмжээг гаргасан төдийгүй багцаагаар Сайншанд сумын долоон багийн 260 гаруй гудамж, 2300 гаруй айл өрхийн хашааны гаднах хаяг, 464 барилга байшин, зүг чиг заасан 18 тэмдгийг хаягжуулах боломжтой аж.

Гудамж талбайг хаягжуулах ажилд Орон нутгийг хөгжүүлэх сангаас нийт 104 сая төгрөгийг төсөвлөсөн бөгөөд хөрөнгө санхүүгийн боломжоос шалтгаалж эхний удаа 70 сая төгрөгийг зарцуулах юм. Сайншанд сумыг хаягжуулах ажил 10 дугаар сарын 15-ны өдөр гэхэд дуусна.



Сайншанд хотыг хаягжуулах ажил үргэлжилж байна

Сэтгэгдэл бичих

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд dornogovipost.mn хариуцлага хүлээхгүй болно. dornogovipost.com сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

Нийт сэтгэгдэл: 0