ДОРНОГОВЬ АЙМГИЙН ӨДӨР ТУТМЫН МЭДЭЭЛЛИЙН САЙТ
Өнөөдөр: 2017-12-16
Хүндэтгэл үзүүлэв

Дорноговь аймгийн Сайншанд сумын Засаг дарга С.Одбаяр  сумын Засаг дарга асан Б.Батбаяр, өмнөх багийн Засаг дарга нар болон бусад төрийн албан хаагчдад хүндэтгэл үзүүллээ.

Аливаа зүйл өнгөрсөн, өнөөдөр, ирээдүйг бүтээх гинжин холбоос  дээр тогтдог бөгөөд   төрийн алба ямагт  залгамж халаатай байдаг учир тэрээр өмнө нь Сайншанд сумын удирдах ажил хийж байсан дээрх хүмүүстэй уулзаж санал солилцсон байна.

Нэг аймгийн нэг сумын хөгжил дэвшлийн төлөө он цаг дараалан зүтгэсэн,  одоо зүтгэж байгаа хүн бүр л хотоо өнгөтэй өөдтэй авч явах зорилго тэмүүлэлтэй байдаг төдийгүй намчирхах бус уулзаж, ярилцаж санаа оноогоо дэлгэх нь юунаас ч ухал гэдгийг иргэд хэлж буй.

 Сайншанд сум бол Дорноговь аймгийн хүн амын 30 гаруй хувийг бүрдүүлдэг хамгийн том,  үйлдвэрлэл, худалдаа үйлчилгээ,  эдийн засгийн мөн л хамгийн том зэх зээлийг багтаасан суурин юм.

 



Хүндэтгэл үзүүлэв

Сэтгэгдэл бичих

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд dornogovipost.mn хариуцлага хүлээхгүй болно. dornogovipost.com сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

Нийт сэтгэгдэл: 0