ДОРНОГОВЬ АЙМГИЙН ӨДӨР ТУТМЫН МЭДЭЭЛЛИЙН САЙТ
Өнөөдөр: 2018-04-19
“Архигүй цагаан сар” уриалгад нэгдээрэй

Дорноговь аймгийн зарим сумд удахгүй болох монгол түмний цагаан сарын баярыг хотол түмнээрээ архигүй тэмдэглэх уриалга гаргалаа.
Сайншанд сумын ЗДТГ аймгийн Цагдаагийн газартай хамтран дээрх уриалгыг гаргасан бол Сайхандулаан сумын ЗДТГ-аас цагаан сарын баярыг мөн л архигүй тэмдэглэхээр иргэдээ уриалсан юм. Дорноговь аймагт архидан согтуурснаас үүдэлтэй гэмт хэргийн тоо жил бүр өсөж байгааг Цагдаагийн байгууллагын  мэдээлэлд дурджээ.

2015 онд 561 гэмт хэрэг бүртгэгдсэнээс 194 буюу 34.5 хувь, 2016 онд 665 гэмт хэрэг бүртгэгдсэнээс 218 буюу 32.7 хувь, 2017 онд 654 гэмт хэрэг бүртгэгдсэнээс 157 буюу 24,1 хувь нь согтуугаар үйлдэгдсэн гэмт хэргүүд эзэлж буй.


Тиймээс согтуугаар үлдсэн гэмт хэргийн тоо жил бүр өсөж иргэдийн дунд архидалт их байгааг харуулж буй тоон баримт байгаа албаныхан тооцоолж цагаан сарын баярааа архигүй тэмдэглэх санаачилга гаргасан юм.

 



“Архигүй цагаан сар” уриалгад нэгдээрэй

Сэтгэгдэл бичих

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд dornogovipost.mn хариуцлага хүлээхгүй болно. dornogovipost.com сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

Нийт сэтгэгдэл: 0