ДОРНОГОВЬ АЙМГИЙН ӨДӨР ТУТМЫН МЭДЭЭЛЛИЙН САЙТ
Өнөөдөр: 2018-12-10
Сайншандчууд цагаан сарын баярыг хоггүй угтана

Дорноговь аймгийн Сайншанд сумын “Тохижилт-Сайншанд” хот тохижилтын газраас удахгүй болох цагаан сарын баярыг угтаж  “Минийт хот-Миний гэр” нэг сарын аяныг зарлажээ.

Сарын ажлын хүрээнд Сайншанд хотын долоон баг тус бүрт өдөр бүр  хогийн машиныг явуулж нутаг дэвсгэрт буй хогийг цэвэрлэж буйгаас гадна Хамарын хийд орчмын хогийг цэвэрлэжээ. Мөн хөдөлмөрийн хөлсний доод хэмжээгээр 20 гаруй хүнийг цалинжуулж сумын нийтийн эзэмшлийн зам талбайг цэвэрлүүлж байна.

Цагаан сарын баярыг тохиолдуулж хогийн мөнгөө төлөөгүй хүмүүсийн хогийг мөн адил ялгалгүй ачиж  байгаа аж. Мөн асахгүй байгаа  гэр хорооллын гудамжны гэрэлтүүлгийг засварлаж, шинэчилж асааж буйгаас гадна гудамжны тэмдэг тэмдэглэгээг засварлаж, өнгө үзэмжийг сайжруулж буй.

Хот тохижилт, үйлчилгээний ажилд амьдралын баталгаажих түвшнээс доогуур орлоготой иргэд болон “АА” нийгэмлэгийн зарим иргэдийг ажиллуулж ажлын байраар хангажээ. Хотыг цэвэр, цэгцтэй, хоггүй байлгах ажилд аймгийн Засаг дарга хөрөнгө санхүүгээр дэмжиж ажиллаж байгаа юм.



Сайншандчууд цагаан сарын баярыг хоггүй угтана

Сэтгэгдэл бичих

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд dornogovipost.mn хариуцлага хүлээхгүй болно. dornogovipost.com сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

Нийт сэтгэгдэл: 0