ДОРНОГОВЬ АЙМГИЙН ӨДӨР ТУТМЫН МЭДЭЭЛЛИЙН САЙТ
Өнөөдөр: 2018-07-18
Цагаан зээрийн сэг зэм устгах, ариутгаж халдваргүйжүүлэх ажлыг зохион байгуулав

Малын гоц халдварт өвчний тархалтыг бууруулах зорилгоор Засаг даргын орлогч О.Ганбат-аар ахлуулсан ажлын хэсэг цагаан зээрийн сэг зэм устгах, ариутгал халдваргүйжүүлэлт хийх ажлыг 2018 оны 03 дугаар сарын 06-ны өдөр зохион байгууллаа.

Дээрх ажлыг УБТЗ-ын Замын дөрөвдүгээр анги, Тохижилт-Сайншанд хот тохижилтын газар, Дүйцүүлэх цэргийн албаны таван гэрээт цэргийн хамт зохион байгуулж нийт 78 цагаан зээрийн сэг зэм устгажээ.

Дорноговь аймгийн Хатанбулаг, Сайхандулаан, Улаанбадрах, Хөвсгөл, Сайншанд зэрэг суманд мал амьтны гоц халдварт шүлхий өвчин нэмэгдэж гарсан талаар тус аймгийн Онцгой байдлын газраас  мэдээллээ.



Цагаан зээрийн сэг зэм устгах, ариутгаж халдваргүйжүүлэх ажлыг зохион байгуулав

Сэтгэгдэл бичих

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд dornogovipost.mn хариуцлага хүлээхгүй болно. dornogovipost.com сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

Нийт сэтгэгдэл: 0