ДОРНОГОВЬ АЙМГИЙН ӨДӨР ТУТМЫН МЭДЭЭЛЛИЙН САЙТ
Өнөөдөр: 2018-09-26
"Сити тур" аялал зохион байгуулав

Дорноговь аймгийн Аялал жуулчлалын холбоо санаачилж хүүхэд залуучуудад орон нутгийнхаа түүх, соёл, онцлогтой танилцах, чөлөөт цагаа зөв боловсон өнгөрүүлэх, төгсөх ангийн сурагчдад мэргэжлийн чиг баримжаа олгох зорилгоор “Сити тур” буюу хот доторх аяллыг энэ оны гуравдугаар сарын 10-наас зохион байгуулж эхэллээ.

Аялалд Сайншанд сумын ерөнхий боловсролын сургуулийн төгсөх ангийн сурагчид оролцож аймгийн ЗДТГ-ын хүндэтгэлийн танхим, Сайншанд сумын ЗДТГ-ын хүндэтгэлийн танхимтай танилцаж, Говийн догшин ноён хутагтын музей үзэж, Хутагтын хөшөө, Динозаврын хөшөө, хөгжил цэцэглэлтийн хөшөө, Данзанваанчигийн хөшөө, өөрөө явагч их буу, Сайншанд дууны хөшөө, зургаан баатрын хөшөө, Сэвжидийн түүх, дурсгалд зориулан босгосон боржин чулуун хөшөө зэрэг түүх соёлын дурсгалтай танилцав.

Мөн аймгийн орон нутгийг судлах музей үзэж, Хөдөлмөр нийгмийн халамж үйлчилгээний газрын мэргэжлийн чиг баримжаа олгох танхимтай танилцлаа. Энэхүү аяллын эхний аялагчдаар ерөнхий боловсролын нэгдүгээр сургуулийн н.Мөнхцэцэг багштай 12 б анги,н.Өнөрсайхан багштай 12а ангийн сурагчид оролцлоо. Аяллын төгсгөлд хоёр азтай аялагч шалгаруулж дурсгалын зүйл гардуулав. Аялалд шаардагдах шатахууны зардлыг Сайншанд сумын ЗДТГ-аас гаргасан байна.

Аяллыг ирэх тавдугаар сарын 05-ныг хүртэл зохион байгуулж төгсөх ангийн хүүхдүүдийг оролцуулахаар төлөвлөжээ. “Сити тур” аяллыг Дорноговь аймгийн ЗДТГ, Сайншанд сумын ЗДТГ, Музей сургалт судалгааны төв, Хөдөлмөр нийгмийн халамж үйлчилгээний газар, Хутагтын музей, DTV, “Дорнын тусгал” гэрэл зурагчдын холбоо хамтран зохион байгуулав.



"Сити тур" аялал зохион байгуулав

Сэтгэгдэл бичих

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд dornogovipost.mn хариуцлага хүлээхгүй болно. dornogovipost.com сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

Нийт сэтгэгдэл: 0