ДОРНОГОВЬ АЙМГИЙН ӨДӨР ТУТМЫН МЭДЭЭЛЛИЙН САЙТ
Өнөөдөр: 2018-07-18
Хамарын хийд орчмыг цэвэрлэж тохижилтын ажлыг гүйцэтгэлээ

"Тохижилт-Сайншанд” Хот тохижилтын газраас энэ оны зургаадугаар сар 12-13-нд Хамарын хийдэд 33 хүний бүрэлдэхүүнтэй баг Хамарын хийд орчимд цэвэрлэгээ үйлчилгээ болон тохижилтын ажлыг хийж гүйцэтгэлээ.

Энэ үеэр:

  1. Үзмэрүүд болон сүм дуган, явган замын шат, авто зогсоолын талбайд шуурж хурсан элсийг цэвэрлэж, ачиж зайлууллаа. Өвгөн суваргаас урагш талбай болон ногоон байгууламжийн хашлага руу шуурсан элс, усан оргилуурын дотор болон эргэн тойронд шуурж хунгарласан элс, Цогчин дуган, Тойногийн сүм хоорондын талбай шатыг шуурж дарсан элс, хийдийн урд талын авто машины зогсоол болон явган хүний зам дээгүүр шуурсан элсийг зайлуулахаар 3 ачааны машин, нэг ковштой хоёр хоног бүтэн ажиллаж бүрэн цэвэрлэлээ. Цэвэрлэгээгээр 50 гаруй удаагийн рейс хийж, 250 тн орчим элсийг цэвэрлэж, зайлуулан жуулчин, гийчин, ард олны явах зам талбайг шуурж хунгарласан элснээс чөлөөлж цэвэрлэжээ.
  2. Хамарын хийд орчмын гэр буудлуудыг дахин төлөвлөж нүүлгэн шилжүүлж байгаатай холбогдуулан гэр буудлуудын урдуур хийгдэх шинэ гэрэлтүүлгийн кабелийн 600 метр  нүх ухаж, цахилгааны утас булж, шон байрлуулах 10 анкерыг булж цутгалаа. Цутгасан сууриа хатаж бэхжсэний дараа ирэх 7 хоногт 10 гэрэлтүүлгийн шонг шинээр байрлуулж цахилгаанд холбох ажлыг зохион байгуулах юм.
  3.  Хамарын хийдийн ундны усны гол эх үүсвэр болсон дуганы зүүн талын худгын хашлага нурсан байсныг сэргээн засварлаж бүтэн болголоо.
  4. Гэр буудлуудын баруун хойно баригдсан байсан доороо цутгамал нийтийн бие засах газар нь шинэ төлөвлөлтийн газарт орсон байсан тул дээрх байгууламжийг буулгаж сул үлдсэн нүхийг 15 тонн элс чулуугаар булж цэвэрлэн тус газрыг чөлөөлөв.
  5. Хамарын хийдийн гэр буудлуудын эзэд үйл ажиллагаа, өнгө үзэмжээ сайжруулах зорилгоор тус бүсэд албан ёсоор үйл ажиллагаа явуулах зөвшөөрөл хүссэний дагуу аймаг сумын удирдлагаас хүсэлтийг шийдвэрлэж гэр буудлуудын байрлалыг өөрчлөн шинээр төлөвлөж нэгдсэн зохион байгуулалтад оруулж суурьшуулахаар болсон. Сайншанд сумын засаг даргын 2018 оны 4 дүгээр сарын 11-ний  А/112 захирамжаар гэр буудлуудын дахин төлөвлөлтийг хийж, нүүлгэн шилжүүлж суурьшуулах чиг үүрэг бүхий ажлын хэсэг байгуулагдан ажиллаж байна. Одоогоор 12 иргэн хувиарт газартаа бууриа цутгаж эхэлсэн долоон иргэн нүүж буусан байдалтай байна. Гэр буудлууд нь зургаадугаар сарын 20-ний дотор хувиарт газартаа нүүж, буун хуучин газраа чөлөөлөх төлөвлөгөөтэй ажиллаж байна.
  6.  Энэ өдрүүдэд Цахилгаан шугам сүлжээний 12 хүний бүрэлдэхүүнтэй баг ажиллан гэр буудлуудын дахин төлөвлөлт хийж буй газарт шинээр агаарын шугам тавьж гэр буудлуудыг тог цахилгаанаар хангах ажлыг хийж гүйцэтгэж байна.
  1. Тобем” ХХК нь Хамарын хийдийн хуучин дуганы гадна засварын ажлыг эхлүүлэн ажиллаж буй.
  2. Мөн энэ үеэр 3 замын уулзварт баригдсан Хилэнцэт хорхойн хөшөөний барилгын ажил дууссан тул АЗДТГ, СЗДТГ-ын албаны холбогдох хүмүүсийн хамтаар хүлээж авлаа.Хамарын хийдийн хамгаалалтын менежментийг "Тохижилт-Сайншанд" хот тохижилтын газар хариуцан явуулдаг байна.

 

 



Хамарын хийд орчмыг цэвэрлэж тохижилтын ажлыг гүйцэтгэлээ

Сэтгэгдэл бичих

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд dornogovipost.mn хариуцлага хүлээхгүй болно. dornogovipost.com сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

Нийт сэтгэгдэл: 0