ДОРНОГОВЬ АЙМГИЙН ӨДӨР ТУТМЫН МЭДЭЭЛЛИЙН САЙТ
Өнөөдөр: 2018-09-26
Ноён хутагтын шүтээн хилэнцэт хорхойн хөшөөг урлав

Дорноговь аймгийн  Сайншанд сумын ЗДТГ-аас аялал жуулчлалыг хөгжүүлэх, аялал жуулчлалын бүтээгдэхүүнийг нэр төрлийг нэмэгдүүлэх зорилгоор Сайншандаас хамарын хийд рүү явдаг гурван замын уулзвар дээр Хилэнцэт хорхойн хөшөөг бүтээлээ.
Хамарын хийд, Ханбаянзүрх, Зүүн баянгийн гурван замын уулзварт сүндэрүүлсэн Ноён Хутагтын гурван шүтээний нэг болох хилэнцэт хорхой буюу дигваранзын хөшөөг  Сайншанд сумын иргэнД.Өнөбаяр гүйцэтгэсэн байна.
Уг ажлын санхүүжилтийг хутагтын ойн хүрээнд зохион байгуулсан аймгийн хөрөнгө оруулагчдын чуулганаас төвлөрсөн хандивын хөрөнгөөс 46,600,000 төгрөгийг гаргажээ. Уурлахаараа өөрийгөө хатгаж хөнөөдөг хилэнцэт хорхойг гүн ухааны билгэдэл гэх бөгөөд Ноён хутагт шавь нартаа “Хүн өөрийнхөө алдааг бусдаас бус өөрөөсөө хайх учиртай” гэж сургаж хилэнцэт хорхой буюу дигваранзыг шүтдэг байжээ.



Ноён хутагтын шүтээн хилэнцэт хорхойн хөшөөг урлав

Сэтгэгдэл бичих

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд dornogovipost.mn хариуцлага хүлээхгүй болно. dornogovipost.com сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

Нийт сэтгэгдэл: 0