ДОРНОГОВЬ АЙМГИЙН ӨДӨР ТУТМЫН МЭДЭЭЛЛИЙН САЙТ
Өнөөдөр: 2018-12-10
Хамарын хийд орчимд дахин төлөвлөлт хийж шинээр эрчим хүчний шугам татаж байна

Аялал жуулчлал  эрчимтэй хөгжиж буй Хамарын хийдийн орчимд агаарын шугамын 520м газар  эрчим хүч татах ажлыг Багануур зүүн өмнөд бүсийн цахилгаан түгээх сүлжээ төрийн өмчит хувьцаат компани“-ийн Дорноговь цахилгаан түгээх сүлжээ”  салбарынхан өөрсдийн нөөц боломжоор хийгээд эхэлжээ.
Энэ талаар Сайншанд хотын “Тохижилт Сайншанд” хот тохижилтын газрын Хамарын хийдийн хамгаалалтын захиргааны ажилтан Т.Дулмаагаас тодруулахад “Сайншанд сумын ЗДТГ-аас аялал жуулчлалын бүс нутаг болсон Хамарын хийд орчмын гэр буудлуудыг дахин төлөвлөлтөд оруулж нүүлгэн шилжүүлж буй. Дахин төлөвлөсөн газар цахилгааны шугам тавьж, гэр буудлуудын урдуур хийгдэх шинэ гэрэлтүүлгийн кабелийн 600 метр  нүх ухаж, цахилгааны утас булж, шон байрлуулах ажлыг мөн гүйцэтгэж байна.
Манай байгууллагын 33 хүний бүрэлдэхүүнтэй баг энд ажиллаж хийд орчимд цэвэрлэгээ үйлчилгээ болон тохижилтын ажлыг гүйцэтгэлээ. Үзмэрүүд болон сүм дуган, явган замын шат, авто зогсоолын талбайд шуурж хурсан элсийг цэвэрлэж, ачиж зайлуулсан.
Өвгөн суваргаас урагш талбай болон ногоон байгууламжийн хашлага руу шуурсан элс, усан оргилуурын дотор болон эргэн тойронд шуурж хунгарласан элс, Цогчин дуган, Тойногийн сүм хоорондын талбай шатыг шуурж дарсан элс, хийдийн урд талын авто магины зогсоол болон явган хүний зам дээгүүр шуурсан элсийг зайлуулахаар  гурван ачааны машин, нэг ковштой хоёр хоног бүтэн ажиллаж бүрэн цэвэрлэсэн.
Цэвэрлэгээгээр 50 гаруй удаагийн рейс хийж, 250тн орчим элсийг цэвэрлэж, зайлуулан жуулчин, гийчин, ард олны явах зам талбайг  хунгарласан элснээс цэвэрлэлээ” гэв. дашрамд дурдахад  говийн тавдугаар дүрийн ноён нутагт Лувсанданзанравжаагийн мэндэлсний 215 жилийн ойг угтаж  Дорноговь аймаг  тохижилт бүтээн байгуулалтын ажлыг өрнүүлж байна.



Хамарын хийд орчимд дахин төлөвлөлт хийж шинээр эрчим хүчний шугам татаж байна

Сэтгэгдэл бичих

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд dornogovipost.mn хариуцлага хүлээхгүй болно. dornogovipost.com сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

Нийт сэтгэгдэл: 0