ДОРНОГОВЬ АЙМГИЙН ӨДӨР ТУТМЫН МЭДЭЭЛЛИЙН САЙТ
Өнөөдөр: 2018-10-21
Хотыг тохижуулах аяны хаалтын арга хэмжээ болов

Сайншанд сумын ЗДТГ-аас 2018 оныг "Хотын соёлыг дэлгэрүүлэх жил" болгон зарласан. Жилийн ажлын хүрээнд гэр хорооллын гудамж, эгнээг цэгцлэх, хувийн хэвшлийн оролцоог дэмжих, хотын өнгө үзэмжийг сайжруулах, хүүхэд залуучуудын санал санаачлага, бүтээлч оролцоог дэмжих зорилгоор "Хотын гудамж", "Тэгш гудамж", "Хамтдаа тохижуулъя" аянуудыг 2018 оны 04 дүгээр сарын 20-ны өдрөөс 2018 оны 06 дугаар сарны 20-ны өдөр хүртэл 2 сарын хугацаатай зарлалаа. 

Аяны хаалтын арга хэмжээг зургаадугаар сарын 25-нд Сайншанд хотноо зохион байгуулж, амжилттай оролцсон иргэн, аж ахуйн нэгж байгууллагуудыг урамшуулсан. Гурван аянд нийт 72 байгууллага аж ахуйн нэгж, 193 иргэн оролцож, 316.5 сая төгрөгийн бүтээн байгуулалтын ажлыг өөрсдийн хүч, хөрөнгө, сэтгэлээр хйиж бүтээсэн байна.



Хотыг тохижуулах аяны хаалтын арга хэмжээ болов

Сэтгэгдэл бичих

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд dornogovipost.mn хариуцлага хүлээхгүй болно. dornogovipost.com сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

Нийт сэтгэгдэл: 0