ДОРНОГОВЬ АЙМГИЙН ӨДӨР ТУТМЫН МЭДЭЭЛЛИЙН САЙТ
Өнөөдөр: 2018-11-19
Төв цэнгэлдэх хүрээлэнг шинэчлэн засварлаж байна

Дорноговь аймгийн ЗДТГ-аас баяр наадмыг  угтаж цэнгэлдэх хүрээлэнгийн гадна доторх засварыг ажлыг  эхэллээ.
Дээрх ажлыг “Болор Аграмб” ХХК гүйцэтгэж буй бөгөөд цэнгэлдэх хүрээлэнгийн төв асрыг хоёр давхар болгох, өнгө үзэмжийг орчин үеийн шийдлээр тохижуулж,  үзэгчдийн суудаг хэсэгт саравч хийж, талбайн доторхыг ногоон хиймэл зүлгээр зүлэгжүүлж, цэнгэлдэх хүрээлэнгийн гадна 500 машины зогсоол зэргийг барина.
Анх 1991 онд ашиглалтад орж байсан тус цэнгэлдэх хүрээлэнг 2017 онд засварлаж байсан аж.

Засварын хөрөнгийг Дорноговь аймаг болон БНХАУ-ын ӨМӨЗО-ны Улаанцав аймаг хооронд байгуулсан хамтын ажиллагааны дагуу Улаанцав аймгийн хөрөнгө оруулалтаар барих аж.Гүйцэтгэгч компани цэнгэлдэх хүрээлэнгийн засварын ажлыг долдугаар сарын 25-нд дуусгаж хүлээлгэн өгөхөөр гэрээлэн ажиллаж байна.
Энэ жил аймгийн наадмыг говийн тавдугаар дүрийн ноён хутагт Лувсанданзанравжаагийн мэндэлсний 215 жилийн ойтой хамтатган долдугаар сарын 27-29-нд тэмдэглэнэ. 



Төв цэнгэлдэх хүрээлэнг шинэчлэн засварлаж байна

Сэтгэгдэл бичих

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд dornogovipost.mn хариуцлага хүлээхгүй болно. dornogovipost.com сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

Нийт сэтгэгдэл: 1
  • Сэтггэгдэл үлдээсэн: 2018-07-20 13:15:17
    ZOCHIN: IX AYTAIXAH TSENGELDEH ANXNAAS NI TOM SAIXAN ZUV TULUVLULTTEI XIISEN BAINA. ZASCH SELBEED OVOODOO