ДОРНОГОВЬ АЙМГИЙН ӨДӨР ТУТМЫН МЭДЭЭЛЛИЙН САЙТ
Өнөөдөр: 2018-11-19
Сайншандад 320 хүүхдийн хүчин чадалтай бага сургууль ашиглалтад орно

Дорноговь аймгийн Сайншанд сумын дөрөвдүгээр багт 320 хүүхдийн суудалтай бага сургуулийн барилгын шав тавих ёслол наймдугаар сарын 13-нд боллоо.
Сургуулийн барилгыг улсын төсвийн 2.1 тэрбум төгрөгийн хөрөнгө оруулалтаар “Өгөөмөрөн шанд” ХХК барихаар тендерт шалгарсан бөгөөд 2019 онд бүрэн ашиглалтад оуулахаар ажлаа эхэлж буй. Сайншанд сумын дөрөвдүгээр багт байдаг  ерөнхий боловсролын III сургууль 400 орчим хүүхдийн багтаамжтай хэдий ч багтаамж хоёр дахин ихэсч 800 гаруй хүүхэд сурч байгаа юм.
Бага сургуулийн барилгыг  барьсанаар  ачаалал багасч өдөрт хоёроос гурван ээлжээр хичээллэдэг байдал үгүй болж хэвийн хичээллэх боломж бүрдэнэ гэж албаныхан онцоллоо. Шав тавих үйл ажиллагаанд аймгийн Иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын төлөөлөгч Ж.Болор-Эрдэнэ, аймгийн ГХБХБГ-ын БХБХ-ийн дарга Ц.Баярмаа, Сайншанд сумын ЗДТГ-ын дарга Г.Тунгалагтуяа, "Өгөөмөрөн шанд” ХХК-ийн захирал П.Баатарчулуун болон багийн иргэдийн төлөөлөл оролцов.



Сайншандад 320 хүүхдийн хүчин чадалтай бага сургууль ашиглалтад орно

Сэтгэгдэл бичих

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд dornogovipost.mn хариуцлага хүлээхгүй болно. dornogovipost.com сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

Нийт сэтгэгдэл: 0