ДОРНОГОВЬ АЙМГИЙН ӨДӨР ТУТМЫН МЭДЭЭЛЛИЙН САЙТ
Өнөөдөр: 2018-12-10
Өсвөрийн бүжигчдийн улсын XIV уралдаан эхэллээ

Монгол Улсын Төрийн шагналт, Ардын жүжигчин, зууны манлай бүжиг дэглээч, Цэрэндуламын Сэвжид агсны нэрэмжит ирээдүйн шилдэг бүжигчдийг тодруулах, хүүхэд багачуудыг бүжгэнд дуртай болгох, дэлхийд танигдсан  мэргэжлийн  бүжгийн чуулга хамтлагийг бий болгох, ардын бүжгийг  хойч үедээ өвлүүлэх зорилготой  өсвөрийн бүжигчдийн улсын XIV уралдаан 11 дүгээр сарын  02-нд Сайншанд хотноо эхэллээ.

Уралдаанд Хөвсгөл, Өвөрхангай, Говьсүмбэр зэрэг 9 гаруй аймаг, 4 дүүргийн 300 гаруй өсвөрийн шилдэг бүжигчид авьяас чадвараа сорин өрсөлдөж байна.

Нэгдүгээр шатны шалгаруулалт бага, дунд насны гоцлол бүжиг, бага, дунд, ахлах насны хамтлаг бүжиг, хоёрдугаар шатны шалгаруулалт бага, дунд насны гоцлол бүжиг, бага, дунд, ахлах насны хамтлаг бүжиг, гуравдугаар шатны шалгаруулалт бага, дунд насны гоцлол бүжиг, бага, дунд, ахлах насны хамтлаг бүжиг гэсэн дарааллаар явагдаж шилдгүүдээ тодруулна.

Төгсгөлд нь шилдэг бүжигчдийн хүндэтгэлийн тоглолтоор10 дугаар сарын 04-нд наадам өндөрлөх юм. Дашрамд дурдахад 2016 онд болсон XIII наадамд Дорноговийн өсвөрийн бүжигчид   гоцлол төрлөөр хоёр  тэргүүн байр, 3 дэд байр, гурав, дөрөвдүгээр байр тус бүр нэг, хамтлаг төрлөөр хоёр, гуравдугаар байрт шалгарч бусдыгаа манлайлж байжээ.

 



Өсвөрийн бүжигчдийн улсын XIV уралдаан эхэллээ

Сэтгэгдэл бичих

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд dornogovipost.mn хариуцлага хүлээхгүй болно. dornogovipost.com сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

Нийт сэтгэгдэл: 0