ДОРНОГОВЬ АЙМГИЙН ӨДӨР ТУТМЫН МЭДЭЭЛЛИЙН САЙТ
Өнөөдөр: 2018-12-10
Америк эмч бага насны хүүхдүүдийн шүдийг эмчиллээ

Дорноговь аймгийн ЗДТГ, ЭМГ-ын хамтын ажиллагааны дагуу АНУ-ын шүдний эмч Clyde Larse 10 дугаар сарын 25-наас 11 дүгээр сарын 03-ныг хүртэл  Дорноговь аймгийн Сайншанд сумын бага насны хүүхдүүдийн шүдийг эмчилж, шаардлагатай зөвлөгөө өгч ажиллалаа.

Гадаадын эмч хамгийн их шүдний цооролттой гэгддэг Сайншанд сумын есдүгээр цэцэрлэгийн нийт 243 хүүхдийн шүдийг  эмчилсэн бөгөөд амны хөндийн эрүүл ахуй, шүд угаах арга техник сэдвээр сургалт явуулсан байна.

Дашрам дурдахад амны хөндийн эрүүл ахуйг зөв сахиж, шүд цоорох өвчнөөс урьдчилан сэргийлэх, иргэдийн мэдлэг хандлагыг дээшлүүлэх зорилгоор Дорноговь аймгийн хэмжээнд 2017-2021 оныг хүртэл  “Эрүүл шүд аян”-ыг зарлаад байгаа юм.



Америк эмч бага насны хүүхдүүдийн шүдийг эмчиллээ

Сэтгэгдэл бичих

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд dornogovipost.mn хариуцлага хүлээхгүй болно. dornogovipost.com сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

Нийт сэтгэгдэл: 0