ДОРНОГОВЬ АЙМГИЙН ӨДӨР ТУТМЫН МЭДЭЭЛЛИЙН САЙТ
Өнөөдөр: 2019-05-21
Хамарын хийдийн бүс нутгийг тамхигүй орчин болгохоор төлөвлөжээ

Аялал жуулчлал хамгийн их хөгжиж буй газрын нэг Дорноговь аймгийн Сайншанд сумын нутаг Хамарын хийдийг тамхигүй бүс болгохоор албаныхан төлөвлөжээ.

Өнгөрсөн оны 10 дугаар сарын 26-нд Эрүүл мэндийн яам, дэлхийн Эрүүл мэндийн байгууллага, Нийгмийн эрүүл мэндийн үндэсний төв, Эрүүл хотыг чадавхижуулах төвүүд хамтран зохион байгуулсан “Тамхигүй ажлын байрны бодлогыг хэрэгжүүлэх нь” сэдэвт нөлөөллийн уулзалтад оролцсон Сайншанд хотын Засаг дарга С.Одбаяр "Тамхидалтын эсрэг хувьсгал-Тунхаг бичиг"-т гарын үсэг зурсан аж.

Тус бодлогын хүрээнд "Тамхигүй аялал жуулчлалын бүс-Хамарын хийд" нөлөөллийн уулзалтыг гуравдугаар сарын 04-нд Хамарын хийдэд зохион байгууллаа.

Уулзалтад Хамарын хийдэд үйл ажиллагаа явуулж буй гэр буудлын үйлчилгээний ажилтнууд, компани аж ахуй нэгжийн төлөөллүүд хийгээд хийдийн хамгаалалтын захиргааны алба хаагчид оролцож тамхины хор уршиг, эдийн засгийн үр ашиггүй байдлын талаар ярилцаж цаашид энэ санал санаачилгыг дэмжин хамтран ажиллахаар болов. 



Хамарын хийдийн бүс нутгийг тамхигүй орчин болгохоор төлөвлөжээ

Сэтгэгдэл бичих

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд dornogovipost.mn хариуцлага хүлээхгүй болно. dornogovipost.com сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

Нийт сэтгэгдэл: 1
  • Сэтггэгдэл үлдээсэн: 2019-03-05 12:42:36
    ??????: Хятадгүй болгож байж тамхи гэж хуцацгаа.тан нараас тамхины мөнгө гуйгаагүй л бол болоо.