ДОРНОГОВЬ АЙМГИЙН ӨДӨР ТУТМЫН МЭДЭЭЛЛИЙН САЙТ
Өнөөдөр: 2019-04-25
Орчны эрүүл мэндэд анхаарч ажиллана

Төрийн байгууллагуудад ажиллах ажлын хүрээнд сумын Засаг дарга холбогдох мэргэжилтнүүдийн хамт аймгийн Эрүүл мэндийн газарт ажиллаж, цэргийн насны ажилгүй залуучуудыг эрүүлжүүлэх, урьдчилан сэргийлэх үзлэгийг зохион байгуулах, орчны эрүүл мэндийн дэд хөтөлбөрийн хэрэгжилтийг хангах ажлын хүрээнд нутаг дэвсгэрийн хэмжээнд ариутгал, халдваргүйтгэлийн ажлыг эрчимжүүлэх, мөн Сайншанд сумын ЗДТГ-аас зохион байгуулах манай орц, тэгш гудамж, жорлонгоо өөрчилье аянуудад хамтран ажиллах, өрхийн эрүүл мэндийн төвүүдийн үйл ажиллагааг сайжруулах, иргэдэд мэдээлэл өгөх зорилгоор БИНХ-д өрхийн эрүүл мэндийн төвүүд мэдээлэл хийх ажлыг тус тус зохион байгуулахаар боллоо.

Сайншанд суманд 3 өрхийн эрүүл мэндийн төв, Зүүнбаян дахь Сум дундын эмнэлэг үйл ажиллагаагаа явуулж, тэдгээрт нийт 53 албан хаагч ажиллаж байна. Үүний дотор 17 их эмч, 18 эмнэлгийн дунд мэргэжилтэн ажиллаж байгаа юм. 
Өнгөрсөн 2018 оны байдлаар дээрх төвүүд 50171 үзлэг хийснээс 25,4 хувь нь буюу 12746 урьдчилан сэргийлэх үзлэг хийгдсэн. Сумын хэмжээнд түргэн тусламжийн дуудлага 8827 гарснаас алсын дуудлага 180, хэвтэн эмчлүүлж буй 5986 өвчтөн, 45155 иргэн ор хоног ашиглан үйлчлүүлжээ.
Сайншанд суманд аймгийн Нэгдсэн эмнэлэг, Уламжлалт анагаах ухаан рашаан судлалын төв, хувийн хэвшлийн 14 эмнэлэг үйл ажиллагаа явуулж байна.



Орчны эрүүл мэндэд анхаарч ажиллана

Сэтгэгдэл бичих

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд dornogovipost.mn хариуцлага хүлээхгүй болно. dornogovipost.com сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

Нийт сэтгэгдэл: 0