ДОРНОГОВЬ АЙМГИЙН ӨДӨР ТУТМЫН МЭДЭЭЛЛИЙН САЙТ
Өнөөдөр: 2019-04-25
Камержуулах зөвлөмж гаргав

Энэ сарын 08-нд хуралдсан Дорноговь аймгийн ИТХ-ын ээлжит хуралдаанаар аймгийн нутаг дэвсгэрт үйл ажиллагаа явуулж буй аж ахуй нэгжүүд, компани, хувь хүмүүс оршин байгаа газар, байгууллагынхаа дэргэд орчныг хянах хяналтын камер суурилуулах, нэгдсэн сүлжээнд холбох гэрэлтүүлэг нэмэгдүүлэх ажлыг зохион байгуулах тухай зөвлөмж гаргав.

Хулгай болон бусад төрлийн гэмт хэргээс урьдчилан сэргийлэх, хэрэг зөрчил гарч болзошгүй эрсдэлт газруудыг хянах, нийгмийн амгалан тайван байдлыг хангах зорилгоор дээрх зөвлөмжийг гаргаж  компани, байгууллага, албан газарт хүргүүлэхээр болжээ. Одоогийн байдлаар тус аймгийн Сайншанд сумын хэмжээнд нийт 34 цэгт 69, Замын-Үүдэд 49, Их хэт суманд дөрөв, Айраг суманд таван хяналтын камер ажиллаж буй.

Камержуулснаар гэмт хэрэг зөрчлөөс урьдчилан сэргийлэх, хэрэг зөрчил гарсан тохиолдолд шуурхай илрүүлэх, иргэдийн эрүүл аюулгүй орчинд амьдрах боломжийг бүрдүүлэхэд чухал үүрэгтэй гэж албаны хүн тодотгов.



Камержуулах зөвлөмж гаргав

Сэтгэгдэл бичих

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд dornogovipost.mn хариуцлага хүлээхгүй болно. dornogovipost.com сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

Нийт сэтгэгдэл: 1
  • Сэтггэгдэл үлдээсэн: 2016-03-20 19:12:58
    zochin: bitii tsusard novshoo elbegdorjoo