ДОРНОГОВЬ АЙМГИЙН ӨДӨР ТУТМЫН МЭДЭЭЛЛИЙН САЙТ
Өнөөдөр: 2019-04-25
Мод тарих уриалга гаргалаа

Ногоон байгууламжийг нэмэгдүүлэх, орчны эрүүл аюулгүй байдлыг хангах, цэвэр орчин бүрдүүлэх зорилгоор аймгийн ИТХ-аас айл өрх, албан байгууллага бүр мод тарих уриалга гаргалаа.

Монгол Улсын Үндсэн хуулийн холбогдох заалт, УИХ-ын 2016 оны тогтоолоор батлагдсан “Тогтвортой хөгжлийн үзэл баримтлал”, Монгол Улсын Ерөнхийлөгчийн зарлигаар  “Мод тарих үндэсний өдөр”-ийг хэрэгжүүлэх зорилтын дагуу дээрх уриалгыг гаргасан байна.

Дорноговь аймагт сүүлийн жилүүдэд “Дорноговь-80” цогцолбор, иргэдийн цэцэрлэгт хүрээлэн, хүүхэд залуучуудын цэцэрлэгт хүрээлэн, гэр бүлийн талбай, Хамарын хийдийн орчимд мод тарьж  ногоон байгууламж нэмэгдэж буй талаар албаны хүн тодотгов. Удахгүй эхлэх хаврын мод тариалалтаар зөвхөн Сайншанд суманд 30 гаруй мянган мод тариалахаар албаныхан төлөвлөжээ.

Тиймээс мод тарих сонирхолтой иргэн бүрт  модыг үнэгүй өгөх, арчилж суулгах талаар заавар зөвлөмж өгөхөөс гадна иргэдийг урамшуулах ажлыг зохион байгуулахаар судлаж байгаа аж.



Мод тарих уриалга гаргалаа

Сэтгэгдэл бичих

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд dornogovipost.mn хариуцлага хүлээхгүй болно. dornogovipost.com сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

Нийт сэтгэгдэл: 5
  • Сэтггэгдэл үлдээсэн: 2016-03-21 07:48:53
    bitamin: витамин л юм чинь гэж хайнга хандаж, зоргоороо ууж болохгуй. оновчтой сонголт хийж, зааварын дагуу тун хэмжээг тохируулах хэрэгтэй. тун хэтэрвэл хор л болноо гэсэн уг шуу
  • Сэтггэгдэл үлдээсэн: 2016-03-21 02:16:49
    ???????????: би дахин нэр дэвших санаатай байгаа юм аа
  • Сэтггэгдэл үлдээсэн: 2016-03-20 21:48:37
    ????: Сонгуул дөхөөд хайр нь буцлаад эхлэх шив
  • Сэтггэгдэл үлдээсэн: 2016-03-20 17:55:04
    Zochin: Yag 50% hyamdarch haragdaach, shulaschud.
  • Сэтггэгдэл үлдээсэн: 2016-03-20 13:50:11
    Hereglegch: Ийм хогийн ядсан балай маркетинг хийхээ болиоч. Арчаагүй маркетингийн санаа вэ. Их юм хийж өгсөн юм шиг. Энэний оронд эм тан хэрэгтэй эмнэлгийн өвчтөнгүүдэд туслаасай. Энэ нэвтрүүлгийг хийх гэж бас бөөн зардал. Тэнэг санаа байна