ДОРНОГОВЬ АЙМГИЙН ӨДӨР ТУТМЫН МЭДЭЭЛЛИЙН САЙТ
Өнөөдөр: 2019-09-19
Сайншанд сумын нийт багийн ИНХ-ын ээлжит хуралдаан болов

Сайншанд сумын долоон багийн Иргэдийн Нийтийн Хурлын ээлжит хуралдаан 2019 оны 04 дүгээр сарын 25-28-ны өдрүүдэд боллоо. 
Сумын 1, 2, 3 дугаар багийн ИНХ 2019 оны 04 дүгээр сарын 28-ны өдөр болж 
- Сумын ОНХС-ийн хѳрѳнгѳ оруулалтаар 2020 онд хийгдэх ажлын саналын хэлэлцүүлэг
- Газар зохион байгуулалтын тѳлѳвлѳгѳѳнд нэмэлт ѳѳрчлѳлт оруулах /ѳвѳлжѳѳ, хаваржааны газрын асуудал
- Багийн Засаг даргын мэдээлэл
- Цагдаагийн газар, Ѳрхийн эрүүл мэндийн тѳвийн мэдээлэл, бусад асуудлыг хэлэлцсэн байна. Өнгөрсөн онд Сайншанд сумын авто замыг засварлаж, гэрэлтүүлгийг шинэчлэн сайжруулсан, авто зогсоол, нийтийн эзэмшлийн зам талбайн тохижилтыг хийсэн, зарим багт Иргэдийн хөгжлийн төв шинээр байгуулсан, орон нутгийг судлах музейн барилгын засварыг хийсэн гээд олон бүтээлч ажил өрнүүлсэн аж.

Харин  Сайншанд суманд энэ жил спорт цогцолбор, кино театр зэрэг томоохон бүтээн байгуулалт өрнүүлэх бол олон жил сунжирсан Сайншандын төрөх эмнэлгийн барилгыг ашиглалтад оруулна.



Сайншанд сумын нийт багийн ИНХ-ын ээлжит хуралдаан болов

Сэтгэгдэл бичих

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд dornogovipost.mn хариуцлага хүлээхгүй болно. dornogovipost.com сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

Нийт сэтгэгдэл: 0