ДОРНОГОВЬ АЙМГИЙН ӨДӨР ТУТМЫН МЭДЭЭЛЛИЙН САЙТ
Өнөөдөр: 2019-05-21
"Гайхамшигт Бямба гараг" арга хэмжээг зохион байгуулав

"Гэр бүлийг дэмжих жил"-ийн хүрээнд гэр бүлийн бүх гишүүдэд дасгал хөдөлгөөнийг тогтмол хийж хэвшүүлэхийн зэрэгцээ идэвхтэй байдал, эерэг хандлага, зөв үлгэр дууриалалд уриалан дуудах зорилгоор "Говийн Хөх Салхи" НҮТББ-ын дэргэдэх Дорноговийн сайн дурынхны төвийн санаачилгаар аймгийн ЗДТГ, Сайншанд сумын ЗДТГ, аймгийн ГБХЗХГ, ЭМГ, БСУГ, БТСГ, БОГ, ХХҮГ, Ахмадын холбоо, Дугуйн холбоо, Скаутын холбоо, Говийн охид клуб, Тархи цэнэглэгч клуб, Өглөөний гайхамшиг клубээс хамтран "Гайхамшигт Бямба гараг" арга хэмжээг  04 дүгээр сарын 27-ны Бямба гарагт аймгийн төв талбайд зохион байгуулав.
Дээрх арга хэмжээг Бямба гараг бүр зохион байгуулахаар болжээ. Үүнд: 
1. Ойрын зайн алхалт: Ахмад настан, Хөгжлийн бэрхшээлтэй иргэд болон ойрхон газар алхалт хийх боломжтой хүмүүс Төв саданд алхалт дасгал хийх.Эрүүл мэндийн сургалтууд 
2. Дундын зайн алхалт: Гэр бүлийн алхалт. Үр хүүхдүүдтэй цагийг зугаатай, үр бүтээлтэй өнгөрүүлэх. Төв талбайгаас Танктай овоо.
3. Холын зайн алхалт. Алхах сонирхолтой оюутан сурагчид залуучуудын бүлэг болон аймгийн скаутын холбоо, АШУҮИС, МСҮТ
4. Унадаг дугуйн аялал: Унадаг дугуй сонирхогчдын клуб 
5. Говийн охид клуб: Охид оролцоно. Гүйлт + охидын манлайлал сургалтыг зохион байгуулна.



"Гайхамшигт Бямба гараг" арга хэмжээг зохион байгуулав

Сэтгэгдэл бичих

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд dornogovipost.mn хариуцлага хүлээхгүй болно. dornogovipost.com сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

Нийт сэтгэгдэл: 0