ДОРНОГОВЬ АЙМГИЙН ӨДӨР ТУТМЫН МЭДЭЭЛЛИЙН САЙТ
Өнөөдөр: 2019-09-19
"Аваргын гараа-2019" монгол банхарын гөлөгний үзэсгэлэн тэмцээн болов

 Монгол банхар нохойг сурталчлан таниулах үүлдэр угсааг сайжруулах, улмаар нохойн үзэсгэлэн тэмцээнийг тогтмол зохион байгуулж оролцогчдын ур чадвар мэдлэг туршлагыг шат дараалалтай хөгжүүлэх зорилгоор Дорноговь аймгийн Нохой судлалын холбоо ГҮТББ-аас санаачлан зохион байгуулж, Сайншанд сумын ЗДТГ-аас дэмжин "Аваргын гараа-2019" Монгол банхарын гөлөгний үзэсгэлэн тэмцээнийг 04 дүгээр сарын 27-ны өдөр Гэр бүлийн талбайд зохион байгууллаа. Тэмцээнд Айраг, Замын-Үүд, Чойр, Сайншанд, Улаанбаатар хотын 20 гаруй оролцогч оролцов.

Дорноговь аймгийн Нохой судлалын холбоо ГҮТББ нь 2009 оноос эхлэн үйл ажиллагаа явуулж, 2018 оноос үндсэн зохион байгуулалтад орж, Монгол хоточ нохойг эртний хэв шинж, цэвэр цусаар нь хамгаалан авч үлдэх талаар үржил селекцийн ажлыг хийж байгаа юм.

Одоогийн байдлаар тус холбоо нь 200 гаруй гишүүн, 5 үржлийн газар, 100 гаруй цэвэр цусны Монгол банхар нохойтой үйл ажиллагаа явуулж байна. Мөн тус холбооноос улсын чанартай тэмцээн уралдаанд амжилттай оролцдог бөгөөд үйл ажиллагаагаараа улсад  дэд  байрт шалгарчээ.



"Аваргын гараа-2019" монгол банхарын гөлөгний үзэсгэлэн тэмцээн болов

Сэтгэгдэл бичих

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд dornogovipost.mn хариуцлага хүлээхгүй болно. dornogovipost.com сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

Нийт сэтгэгдэл: 0