ДОРНОГОВЬ АЙМГИЙН ӨДӨР ТУТМЫН МЭДЭЭЛЛИЙН САЙТ
Өнөөдөр: 2019-09-19
Сайншанд сумын төрийн алба хаагчдын сургалт болов

"Багийн хөгжлийг дэмжих жил"-ийн хүрээнд засаг захиргааны анхан шатны нэгжид ажиллаж буй төрийн албан хаагчдын эрх зүйн мэдлэг боловсролыг дээшлүүлэх, төрийн албан хаагчийн сахилга хариуцлагыг нэмэгдүүлэх зорилгоор багийн ажлын алба, сумын ЗДТГ, хотын Захирагчийн ажлын албаны 87 ажилтан, албан хаагчийг хамруулан “Төрийн албан хаагчдын сургалт”-ыг  2019 оны 04 дүгээр сарын 26-нд Соёмбо цогцолборын Хүндэтгэлийн танхимд зохион байгууллаа.

Сургалтад холбогдох төрийн байгууллагын удирдлага, мэргэжилтнүүд хүрэлцэн ирж Иргэн төвтэй төрийн үйлчилгээний жил, төрийн албан хаагчийн ёс зүй, ашиг сонирхлын зөрчлөөс урьдчилан сэргийлэх тухай хууль, тогтоомж, захирамж, хүн амын орон сууцны тооллого, нийгмийн даатгалын хууль, хөдөлмөр эрхлэлтийг дэмжих зорилгоор хэрэгжүүлж буй төсөл, хөтөлбөр, нийтэд тустай ялаар шийтгэгдсэн иргэний тухай, багийн ажлын албадад зохион байгуулсан хяналт шалгалтын тухай, анхаарах зүйлсийн талаар мэдээлэл хийж, сумын Засаг дарга төрийн албан хаагчдад үүрэг чиглэлийг өгч ажиллалаа.



Сайншанд сумын төрийн алба хаагчдын сургалт болов

Сэтгэгдэл бичих

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд dornogovipost.mn хариуцлага хүлээхгүй болно. dornogovipost.com сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

Нийт сэтгэгдэл: 0