ДОРНОГОВЬ АЙМГИЙН ӨДӨР ТУТМЫН МЭДЭЭЛЛИЙН САЙТ
Өнөөдөр: 2019-07-22
"Тэгш гудамж" аяныг гурав дахь жилдээ зохион байгуулна

"Багийн хөгжлийг дэмжих жил"-ийн хүрээнд сумын Засаг даргын 2019 оны А/130 дугаар захирамжаар Сайншанд сумын гэр хорооллын гудамж, эгнээг цэгцлэх, өнгө үзэмжийг сайжруулахад иргэдийн оролцоонд тулгуурлан, бүтээлч хөдөлмөрийг дэмжих зорилгоор долоон багийн ажлын алба болон иргэдийн нөхөрлөлийн бүлгийн дунд гурав дахь жилдээ "Тэгш гудамж" аяныг  ирэх 06 дугаар сарын 20-ныг хүртэлх хугацаанд зарлалаа. Иймд иргэд та бүхнийг аяндаа идэвх санаачлагатай оролцохыг уриалж байна.

Өмнө  нь "Хотын соёлыг дэлгэрүүлэх жил"-ийн ажлын хүрээнд гэр хорооллын гудамж, эгнээг цэгцлэх, хувийн хэвшлийн оролцоог дэмжих, хотын өнгө үзэмжийг сайжруулах, хүүхэд залуучуудын санал санаачилга, бүтээлч оролцоог дэмжих, хашаа хороогоо тохижуулах зорилгоор "Хотын гудамж", "Тэгш гудамж", "Хамтдаа тохижуулъя" аяныг тус тус зарлаж шилдгүүдийг шалгаруулсан байсан.



"Тэгш гудамж" аяныг гурав дахь жилдээ зохион байгуулна

Сэтгэгдэл бичих

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд dornogovipost.mn хариуцлага хүлээхгүй болно. dornogovipost.com сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

Нийт сэтгэгдэл: 0