ДОРНОГОВЬ АЙМГИЙН ӨДӨР ТУТМЫН МЭДЭЭЛЛИЙН САЙТ
Өнөөдөр: 2019-09-19
АНУ-ын Засгийн газрын санхүүжилтээр шинэ цэцэрлэг барихаар шав тавив

 

Дорноговь аймгийн  Сайншанд сумын хоёрдугаар багийн нутагт шинээр тавдугаар цэцэрлэг барихаар зургадугаар сарын 05-нд шав тавилаа.

АНУ-ын Засгийн газрын санхүүжилтээр баригдах цэцэрлэг нь газар хөдлөлтөд тэсвэртэй төдийгүй говийн эрс тэс уур амьсгалд тохирсон чанарын шаардлага хангасан материал түүхий эдээр баригдах аж.

Мөн дулаан хадгалах салхивчтай, америк стандартын агаарын солилцооны системтэй, өндөр чанарын дулаан тусгаарлах ханатай байх  төдийгүй эрчим хүчний цахилгааны алдагдлыг танах, жилийн дөрвөн улиралд өрөө тасалгааг цэвэр агаараар хангах боломжтой юм.

Барилгын ажлын ерөнхий гүйцэтгэгчээр “Монголиан пропертиас” ХХК ажиллах бөгөөд ирэх онд ашиглалтад өгөхөөр гэрээлжээ. Тавдугаар цэцэрлэгийн хуучин барилгыг 1975 онд ашиглалтад оруулж байсан бөгөөд энэ жил засвар хийхээр төлөвлөсөн байна.

Тус цэцэрлэг 50 хүүхдийн багтаамжтай хэдий ч ачаалал хэтэрч гурван бүлгийн 120 гаруй хүүхдэд сургуулийн өмнөх боловсрол олгодог аж. Шинэ цэцэрлэг ашиглалтад орсноор дахин хоёр бүлэг нэмэгдэж цэцэрлэгийн хүртээмжийг 100 хувьд хүргэх боломжтой гэж тус цэцэрлэгийн эрхлэгч М.Мөнгөнсаран ярив.

Цэцэрлэгийн шав тавих ёслолын ажиллагаанд УИХ-ын гишүү. Б.Дэлгэрсайхан, аймгийн ИТХ-ын дарга С.Түмэнбаяр, Засаг дарга Т.Энхтүвшин,АНУ-аас Монгол Улсад суугаа Онц бөгөөд бүрэн эрхт Элчин сайд Майкл С.Клечески болон албаны хүмүүс оролцлоо.

Дашрамд дурдахад АНУ-ын Засгийн газрын санхүүжилтээр 75 хүүхдийн багтаамжтай цэцэрлэгийг Замын-Үүд суманд 2017 онд ашиглалтад оруулж байсан юм.



АНУ-ын Засгийн газрын санхүүжилтээр шинэ цэцэрлэг барихаар шав тавив

Сэтгэгдэл бичих

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд dornogovipost.mn хариуцлага хүлээхгүй болно. dornogovipost.com сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

Нийт сэтгэгдэл: 0