ДОРНОГОВЬ АЙМГИЙН ӨДӨР ТУТМЫН МЭДЭЭЛЛИЙН САЙТ
Өнөөдөр: 2019-11-13
Сайншанд сумын хоёрдугаар баг шилдгээр шалгарчээ

Сайншанд хотын Захирагчийн ажлын алба, сумын Засаг даргын Тамгын газраас “Иргэдэд ойр төрийн үйлчилгээ”, “Манай орц”, “Тэгш гудамж”, "Жорлонгоо өөрчилье" аяныг 2019 оны 04 дүгээр сарын 20-ны өдрөөс 06 дугаар сарын 20-ныг хүртэл 2 сарын хугацаатай  тус тус зарласан.
Сумын гэр хорооллын гудамж, эгнээг цэгцлэх, өнгө үзэмжийг сайжруулахад иргэдийн оролцоонд тулгуурлан, бүтээлч хөдөлмөрийг дэмжих зорилгоор зарласан “Тэгш гудамж” аянд Сайншанд сумын 5-н багийн ажлын алба болон гэр хорооллын 60 айл өрх, иргэдийн 3 бүлэг оролцож, 506 метр хашааг шинээр барьж, нэг эгнээнд оруулж, өнгө үзэмжийг сайжруулан аймгийн ИТХ-ын Төлөөлөгчдийн дэмжлэг болон өөрсдийн санхүүжилтээр нийт 31.3 сая төгрөгийн төсөвт өртгөөр айл, өрхүүд хашаагаа нэгэн жигд тэгшлэн, хашааны өнгө үзэмжийг сайжруулан, гудамж, зам талбайд цэвэр, эрүүл хоггүй орчин бүрдүүлсэн байна.

Тус аяны хүрээнд Сайншанд сумын 2-р багийн ажлын албаны албан хаагчид иргэдийн бүлэг үүсгэн аяны үйл ажиллагаанд идэвхтэй оролцож, Тэргүүн байрт Л.Мөнх-Эрдэнэ ахлагчтай “Дэнж-1” иргэдийн бүлэг / 2-р багийн 11-р хэсгийн Дэнжийн 4,5-р гудамжны “Дэнж-1 иргэдийн бүлгийн 13 өрх 295 метр тэгш хашааг шинээр хийж, тэгшлэн эгнээнд оруулж, өнгө үзэмжийг сайжруулан 7,9 сая төгрөгийн төсөвт өртгөөр иргэдийн оролцоог ханган ажилласан/, Дэд байрт Ж.Нямцэрэн ахлагчтай “Дэнж-3” иргэдийн бүлэг / 2-р багийн 13 дугаар хэсгийн Дэнжийн 10 дугаар гудамжны 8 өрхийн 136 метр тэгш хашааг 4,5 сая төгрөгийн санхүүжилтээр АИТХ-ын төлөөлөгчдын дэмжлэг, иргэдийн оролцоотойгоор зохион байгуулсан.

Гутгаар байрт Д.Дэлгэрсуурь ахлагчтай “Дэнж-2” иргэдийн бүлэг  шалгарсан бөгөөд хоёрдугаар багийн 13 дугаар хэсгийн Дэнжийн 7-р гудамжны 5 өрхийн 100 метр хашааг тэгшлэн АИТХ-ын төлөөлөгчдын дэмжлэг, иргэдийн оролцоотойгоор нийт 348,0 мянган төгрөгийн санхүүжилтээр зохион байгуулсан  байна.
Жил бүр өөрийн багийн 1500-аад өрхийн 5000 гаруй иргэнийг идэвхжүүлэн аяны үйл ажиллагаанд санаачлагатай оролцож ирсэн Сайншанд сумын 2-р багийн Засаг даргын ажлын албаны хамт олон дээрх аяны  нийлбэр дүнгээр шилдгээр шалгарав.



Сайншанд сумын хоёрдугаар баг шилдгээр шалгарчээ

Сэтгэгдэл бичих

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд dornogovipost.mn хариуцлага хүлээхгүй болно. dornogovipost.com сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

Нийт сэтгэгдэл: 0