ДОРНОГОВЬ АЙМГИЙН ӨДӨР ТУТМЫН МЭДЭЭЛЛИЙН САЙТ
Өнөөдөр: 2019-07-22
Зүүнбаян-Тавантолгой чиглэлийн 124,6 км төмөр замын хайгуул судалгааны ажлыг гүйцэтгэж байна

Зүүнбаян-Тавантолгой чиглэлийн 124,6км төмөр замын геодезийн хайгуул, судалгаа хэмжилтийн ажил Зүүнбаян багт явагдаж байна.

Хайгуул судалгаа, хэмжилтийн ажлыг “Геосет” ХХК, “Тэгшхэм” групп, “Геокад” ХХК зэрэг компани тус тус гүйцэтгэж байна.Засгийн газраас хэрэгжүүлж байгаа Тавантолгой-Зүүнбаянгийн чиглэлийн 414.6 км төмөр замын бүтээн байгуулалтын шав тавих ёслол тавдугаар сарын 24-нд Дорноговь аймгийн Мандах сумын Сэрвэн баян хошуу багийн Будар хэмээх газар болсон.

Монголын өмнөд говь дахь Тавантолгойн ордоос зүүн тийш Дорноговь аймгийн нутгийг хөндлөн дайрч Зүүнбаянтай холбогдох эл бүтээн байгуулалтын захиалагчаар “Монголын төмөр зам” ТӨХК ажиллаж байгаа бол төмөр замын доод бүтцийн далан, хоолойн ажлыг Монгол Улсын Зэвсэгт хүчний Жанжин штаб, төмөр замын дээд бүтцийн ажлыг “УБТЗ”  тус тус гүйцэтгэхээр гэрээлжээ.

Төмөр замын бүтээн байгуулалтад 3700 орчим хүн, 1352 машин механизм ажиллах бол 3700 орчим хүн ажилтай орлоготой болох  тооцоог албаныхан хийжээ.



Зүүнбаян-Тавантолгой чиглэлийн 124,6 км төмөр замын хайгуул судалгааны ажлыг гүйцэтгэж байна

Сэтгэгдэл бичих

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд dornogovipost.mn хариуцлага хүлээхгүй болно. dornogovipost.com сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

Нийт сэтгэгдэл: 0