ДОРНОГОВЬ АЙМГИЙН ӨДӨР ТУТМЫН МЭДЭЭЛЛИЙН САЙТ
Өнөөдөр: 2017-11-21
Хөдөлмөрийн баатруудын нутгаас аварга малчин төрөв

Дорноговь аймгийн өмнөд хилийн манаа болсон Хатанбулаг сум энэ жил улсын аварга малчинтай боллоо.

 

Тус сумын Агаруут багийн малчин Чулуугийн Батхүрэл  16 жилийн хөдөлмөрийнхөө үр шимээр улсын аварга малчны болзлыг хангаж сум аймгийнхаа малчдыг магнайлсан байна.

 

Түүнийг 2001 онд гэр бүл болж өрх тусгаарлахад эцэг Маамын Чулуу 150 толгой мал  өвлүүлж өгсөн аж.

 

Мал маллаж,  өрхийн аж ахуйн үйлдвэрлэлээ өсгөж, цагаан идээ, бүтээгдэхүүнээ борлуулж, цаг наргүй ажилласаар эцгийн үлдээсэн өвийг өсгөж 2011 онд сумын сайн малчин болсон бол  хэдхэн жилийн дараа мал сүргээ мянган толгойд хүргэжээ.

 

Залуу малчин Ч.Батхүрэл  нийгмийн хариуцлагаа ухамсарлаж хөдөөгийн малчдад туслах, малжуулах ажилд идэвхтэй оролцсоноос гадна  нутгийнхаа шүтээн Хутаг Уул хайрханыг сүүлийн хоёр жил тахьсан байна.

 

Тэрээр мал маллах арга ухааныг  хойч үедээ өвлүүлэн үлдээх, уламжлалт нүүдлийн ёс заншлаа хадгалж үлдэхэд өөрийн хөдөлмөр, зүтгэлээ  зориулж явна.

 

Алдарт сулинхээрийн  хязгаар, Ардын зураач Л.Гаваа, Ардын жүжигчин Ц.Сэвжид, Монгол Улсын /БНМАУ/-ын хөдөлмөрийн баатар тэмээчин Сэргэлэнгийн Чимэддорж зэрэг алдар суутнуудын нутгаас “Алтан ишигний эзэн”,  улсын сайн малчин, хоёр мянгат малчин Ш.Чинбат гээд улс, аймагт алдраа дуудуулсан хөдөлмөр бүтээлийн эзэд олноор төрөн гарчээ.



Хөдөлмөрийн баатруудын нутгаас аварга малчин төрөв

Сэтгэгдэл бичих

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд dornogovipost.mn хариуцлага хүлээхгүй болно. dornogovipost.com сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

Нийт сэтгэгдэл: 0