ДОРНОГОВЬ АЙМГИЙН ӨДӨР ТУТМЫН МЭДЭЭЛЛИЙН САЙТ
Өнөөдөр: 2017-11-25
Гэрэл зурагчдад зориулсан сонирхолтой сургалт болно

Дорноговь аймгийн “Дорнын говийн тусгал” ГЗХ-ноос санаачилж гэрэл зэрэг сонирхогчдод зориулсан гэрэл зургийн анхан шатны түргэвчилсэн сургалтыг энэ оны нэгдүгээр сарын 29-нөөс 30-ны хооронд Сайншанд хотын “Соёмбо” цогцолборын Иргэний танхимд зохион байгуулахаар төлөвлөжээ.

 

Энэхүү сургалтаар төрийн болон төрийн бус, бизнесийн  байгууллагуудын вэб хөгжүүлэгч, гэрэл зураг авдаг, хэвлэл мэдээлэл хариуцсан ажилтнуудад зориулсан шаардлагатай онолын болон практик хичээлийг Монголын Гэрэл зурагчдын нэгдсэн холбооны мэргэжлийн багш  В.Баттулга заахаас гадна хэвлэл мэдээллийн ажилтнуудын гаргадаг нийтлэг алдаа, гэрэл зургийн боловсруулалт, гэрэл зураг хэрхэн авах талаар зөвлөмж, мэдээлэл өгч ажиллах аж.

 

Камергүй хэдий ч сургалтад оролцох сонирхолтой хүмүүст зориулж сургалтын туршид тусгайлан камераар хангаж, сурах таатай орчныг бүрдүүлэх гэнэ.

 

Хоёр өдрийн сургалтын хураамж 50000 төгрөг бөгөөд дээрх хураамж  нь сургалт зохион байгуулах зардал, багшийн урамшуулал зэрэгт зарцуулах аж. Сургалтыг  Монголын Гэрэл зурагчдын нэгдсэн холбоо болон аймгийн ИТХ дэмжин ажиллаж байгаа юм.

 



Гэрэл зурагчдад зориулсан сонирхолтой сургалт болно

Сэтгэгдэл бичих

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд dornogovipost.mn хариуцлага хүлээхгүй болно. dornogovipost.com сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

Нийт сэтгэгдэл: 0