ДОРНОГОВЬ АЙМГИЙН ӨДӨР ТУТМЫН МЭДЭЭЛЛИЙН САЙТ
Өнөөдөр: 2017-11-25
Дэлгэрэх суманд нүүдлийн музей ажиллалаа

Дорноговь аймгийн Музей, сургалт, судалгааны төвийн ажилтнууд Дэлгэрэх суманд нүүдлийн музей ажилууллаа.

 

“Дорнын говийн эртний соёл” нүүдлийн музей үзэсгэлэнгээр тус суманд хамаарагдах Бунхант хэмээх газраас олдсон, нутгийн иргэдийн 200 гаруй жил тахин шүтэж ирсэн “Тэнгэрийн дөш” хэмээх солирын чулуу, мөн Дэлгэрэх сумын малчин, адуучин, уран дархан Чоймбол, Далхаа, Ломбуу болон бусад хүмүүсийн өгсөн эд өлгийн зүйлс, Дэлгэрэх сумын Чандмань Хар ууланд 2003-2013 оны хооронд ШУА-ийн Археологийн хүрээлэнгээс хэрэгжүүлсэн авран хамгаалах малтлага, судалгааны үр дүнгээс дэлгэн толилуулсан байна.

 

Үзмэрүүдээр нүүдлийн музей ажиллуулж сумын ард иргэдэд танилцуулснаас гадна “Миний нутаг” сэдэвт сурагчдын дунд яруу найргийн наадам, “Угийн бичиг хэрхэн хөтлөх вэ?” сургалт, “Яруу найргийн үдэш” цэнгүүн зохиож, мөн угийн бичиг хэрхэн хөтөлдөг тухай болон угсаатны зүйн судалгааг иргэдээс авчээ.

 

Нүүдлийн музей үзэсгэлэн нь орон нутагт зохион байгуулсан анхны түүх, соёлын үйл ажиллагаа бөгөөд тухайн сумын түүх соёл, байгаль цаг уур, түүхэн үйл явдал, алдартай хүмүүсийн намтар, үзмэр, эд өлгийн дурсгалт зүйлийг дэлгэн сонирхуулсан нь орон нутгийн иргэдийн талархлыг хүлээсэн аж.

 

Дээрх ажлыг Дэлгэрэх сумын ерөнхий боловсролын сургуулийн захирал М.Ганбаатарын санаачлагаар зохион байгуулсан бол түүх, МССТ-ийн захирал Л.Эрдэнэбат, сан хөмрөгийн эрхлэгч Г.Сарангэрэл, бүртгэл мэдээллийн ажилтан, Л.Отгонжаргал, Б.Болорчимэг, эрдэм шинжилгээний ажилтан А.Уранжаргал нарын хүмүүс оролцлоо.

 



Дэлгэрэх суманд нүүдлийн музей ажиллалаа

Сэтгэгдэл бичих

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд dornogovipost.mn хариуцлага хүлээхгүй болно. dornogovipost.com сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

Нийт сэтгэгдэл: 0