ДОРНОГОВЬ АЙМГИЙН ӨДӨР ТУТМЫН МЭДЭЭЛЛИЙН САЙТ
Өнөөдөр: 2017-11-21
Гэрэл зурагчид мэдлэгээ сэлбэв

Дорноговь аймгийн “Дорнын говийн тусгал” ГЗХ-ноос санаачилж гэрэл зэрэг сонирхогчдод зориулсан гэрэл зургийн анхан шатны түргэвчилсэн сургалтыг энэ оны нэгдүгээр сарын 29-нөөс 30-ны хооронд Сайншанд хотноо зохион байгуулжээ.

 

Сургалтаар төрийн байгууллагуудын вэб хөгжүүлэгч, гэрэл зураг авдаг, хэвлэл мэдээлэл хариуцсан ажилтнууд болон гэрэл зураг сонирхогчдод зориулсан шаардлагатай онолын, практик хичээлийг мэргэжлийн багш  заасан байна.

 

Сургалтыг МГЗНХ-ны Хяналтын зөвлөлийн гишүүн, мэргэжлийн гэрэл зурагчин В.Баттулга удирдан явуулсан бөгөөд нийт  15 орчим хүн сургалтад оролцлоо.

 

Сургалтад оролцогчид canon, nikon зэрэг дижитал аффаратыг хэрхэн ажиллуулах, функцуудын тохиргоог хэрхэн зөв хийж сурах,зохиомж, гэрэл сүүдрийг хэрхэн тааруулах   гээд онол практикийн тодорхой мэдлэгтэй болсон төдийгүй сургалтыг үр дүнтэй боллоо гэж дүгнэсэн юм.    

 

Дашрамд дурдахад  энэ онд Дорнын говийн гэрэл зургийн холбооноос гэрэл зураг сонирхогчдын дунд уралдаан, аялал, нөхөрсөг уулзалтыг зохион байгуулахаар  төлөвлөсөн байна.

 

 

 



Гэрэл зурагчид мэдлэгээ сэлбэв

Сэтгэгдэл бичих

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд dornogovipost.mn хариуцлага хүлээхгүй болно. dornogovipost.com сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

Нийт сэтгэгдэл: 1
  • Сэтггэгдэл үлдээсэн: 2017-05-28 20:48:17
    photo: V.Tulgadaa amjilt