ДОРНОГОВЬ АЙМГИЙН ӨДӨР ТУТМЫН МЭДЭЭЛЛИЙН САЙТ
Өнөөдөр: 2017-11-21
Морин хуурын гэрэлт хөшөөг сүндэрлүүлнэ

Улсын филармони гэх их айлын гурван том найрал хөгжмийн хамтлагийн нэг “Морин хуурын чуулга”-ын тулгын чулууг тавихад Дорноговь аймгийн Мандах сумын уугуул морин хуурч, Монгол Улсын ардын жүжигчин, профессор, удирдаач Цэндийн Батчулуун агсаны оруулсан хувь нэмэр их бий.


Тиймээс Мэргэжлийн урлагийн энэхүү томоохон хамтлаг бүрэн бүрэлдэхүүнээрээ Батчулуун багшийнхаа гэгээн дурсгалд зориулж 25 жилийн ойн концертоо Дорноговь аймгийн  Сайншанд хотын “Саранхөхөө”  театрт энэ сарын 17-нд эгшиглүүлсэн юм.


Мөн 18-нд төрсөн нутаг Мандах сумын соёлын төвийн тайзнаа тогложээ. Энэ үеэр алдарт морин хуурчийн хүй цөглөсөн нутагт морин хуурын гэрэлт хөшөөг спонсорлогч, дэмжигч байгууллагуудын оролцоотойгоор бүтээхээр хамтран зүтгэгчид нь  шав тавьсан байна.


Дээрх ажлыг наадмаас өмнө дуусгаж хүлээлгэж өгөхөөс гадна хөшөөний нээлтэд морин хуурийн чуулгынхан хүрэлцэн ирж бүтээл туурвилаа дээжлэн барихаар болсон  аж.



Морин хуурын гэрэлт хөшөөг сүндэрлүүлнэ

Сэтгэгдэл бичих

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд dornogovipost.mn хариуцлага хүлээхгүй болно. dornogovipost.com сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

Нийт сэтгэгдэл: 0