ДОРНОГОВЬ АЙМГИЙН ӨДӨР ТУТМЫН МЭДЭЭЛЛИЙН САЙТ
Өнөөдөр: 2017-11-25
Яруу найрагч Л.Эрдэнэбат уран бүтээлийн цэнгүүнээ хийв

Монголын Зохиолчдын эвлэлийн шагналт зохиолч, Хэвлэл мэдээллийн тэргүүний ажилтан, сэтгүүлч Л.Эрдэнэбат “Хайрын дөрвөн улирал” цэнгүүнээ  арван хоёрдугаар сарын 01-нд 19 цагаас “Саран хөхөө” театрын тайзнаа үзэгчдэд толилууллаа.

Тэрээр 1980-аад оноос уран  бүтээлээ туурьвиж “Холхи урсгалын чимээ”,“Зүүдэн зөрөг”, “Бурхны шувуу”, “Зөв сэтгэл”, “Амраг нууц” яруу найргийн номууд хэвлүүлснээс гадна “Холоос бараатай нутаг”, “Хайрын хавар” цэнгүүнээ үзэгчдийн хүртээл болгож байжээ.

“Дорнын говиос монгол эхэлдэг”, “Миний Сайншанд” зэрэг түүний хийт болсон олон дууг театрын мэргэжлийн уран бүтээлчид амилуулах төдийгүй яруу найраг, дуу хуур, үндэсний бүжиг, дурсамж дурдатгал хосолсон өвөрмөц нэгэн үдшийг Дорноговьчууд хамтдаа өнгөрөөсөн байна.

Л.Эрдэнэбат яруу найрагч Догшин ноён хутагт Данзанравжаагийн нэрэмжит “Саран хөхөө” театрын даргаар ажиллаж байгаад одоо аймгийн Музей, сургалт, судалгааны төвийн захирлаар ажиллаж буй.

 



Яруу найрагч Л.Эрдэнэбат уран бүтээлийн цэнгүүнээ хийв

Сэтгэгдэл бичих

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд dornogovipost.mn хариуцлага хүлээхгүй болно. dornogovipost.com сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

Нийт сэтгэгдэл: 0