ДОРНОГОВЬ АЙМГИЙН ӨДӨР ТУТМЫН МЭДЭЭЛЛИЙН САЙТ
Өнөөдөр: 2018-12-10
“Үлэмжийн чанар” дууны уралдааны шилдгээр дуучин Б.Эрдэнэсувд шалгарав

Их Соён Гэгээрүүлэгч, говийн V ноён хутагт Данзанравжаагийн мэлмий гийсний 215 жилийн ойг угтаж Дорноговь аймгийн Засаг даргын ивээл дор “Үлэмжийн чанарыг хэн сайн дуулах вэ” дууны улсын анхдугаар наадмыг зургадугаар сарын 15-17-нд Сайншанд хотод зохион байгууллаа.
Наадамд  21 аймгаас ирсэн мэргэжлийн 23 дуучид оролцсоноос тэргүүн байрт Дорноговь аймгийн “Саранхөхөө” театрын дуучин Б.Эрдэнэсувд, дэд байрт байрт Цэргийн дуу бүжгийн эрдмийн чуулгын дуучин Г.Алтанцэцэг, гутгаар байрт Дорноговь аймгийн “Саранхөхөө” театрын дуучин Б.Ууганбаяр нар шалгарав.
Их ноён хутагтын зохиосон “Үлэмжийн чанар” дууг дуулснаар 1ООО дарь эхийг уншсантай адил  хэмээн  сүсэглэн биширдэг  бөгөөд Сайншандчууд нэгэн үдэш “Үлэмжийн чанар”-ыг мэргэжлийн дуучид хэрхэн өөрсдийн өнгө аясаар дуулахыг үзэж сэтгэлээ хөглөсөн юм.
Мөн энэ дуу нь дуучнаас авьяас, ур ухаан ихээхэн шаарддаг байна. Наадмыг  Монгол Улсын ардын жүжигчин,   ОХУ-ын Буриадын урлагийн гавьяат зүтгэлтэн, СУИС-ийн хүндэт профессор, Олон улсын дуучдын шүүгч Д.Ухнаа тэргүүтэй шүүгчид шүүсэн.



“Үлэмжийн чанар” дууны уралдааны шилдгээр дуучин Б.Эрдэнэсувд шалгарав

Сэтгэгдэл бичих

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд dornogovipost.mn хариуцлага хүлээхгүй болно. dornogovipost.com сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

Нийт сэтгэгдэл: 0