ДОРНОГОВЬ АЙМГИЙН ӨДӨР ТУТМЫН МЭДЭЭЛЛИЙН САЙТ
Өнөөдөр: 2020-11-26
Замын-Үүд: Түргэвчилсэн оношлуурын шинжилгээг эргэлзээтэй гэж үзэн баталгаажуулахаар ХӨСҮТ-д илгээжээ
2020-11-15 16:35:41

Дорноговь аймгийн Замын-Үүдийн хилийн боомтоор ачаа тээвэр хийдэг жолоочийн биед  “Ковид-19”-ын тандалт судалгааны  түргэвчилсэн оношлуураар шинжилгээ хийхэд хариу нь эерэг гарсан гэх мэдээллийн дагуу Дорноговь аймгийн ЭМГ-ын дарга Г.Энхцэцэгээс тодрууллаа.

"Замын-Үүдээр ачаа тээвэр эрхэлж байгаа жолооч нарын биед 10 хоног тутамд тандалт судалгааны түргэвчилсэн оношлуураар шинжилгээ хийдэг.

Энэ бол хүний биед “Ковид-19”-ын вирус биет байгаа эсэхийг шинжилдэг тест. Энэ шинжилгээний магадлал нь 100 хувь биш. Тестээс хамаарч ная орчим хувьтай ч гарах тохиолдол бий. Өөрөөр хэлбэл зарим тохиолдолд эргэлзээтэй шинжилгээ гардаг.

Арван нэгдүгээр сарын 14-ний тохиолдол бол эргэлзээтэй шинжилгээ гэж үзэж үүнийг баталгаажуулахын тулд PCR-ын шинжилгээ авч Халдварт өвчин судлалын Үндэсний төвд явуулсан. Шинжилгээний хариу удахгүй гарна" гэв.  



Замын-Үүд: Түргэвчилсэн оношлуурын шинжилгээг эргэлзээтэй гэж үзэн баталгаажуулахаар ХӨСҮТ-д илгээжээ

Сэтгэгдэл бичих

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд dornogovipost.mn хариуцлага хүлээхгүй болно. dornogovipost.com сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

Нийт сэтгэгдэл: 0