ДОРНОГОВЬ АЙМГИЙН ӨДӨР ТУТМЫН МЭДЭЭЛЛИЙН САЙТ
Өнөөдөр: 2020-11-26
Ээлжийн жолооч нэрийн дор кабиндаа зорчигч тээвэрлэж байна
2020-11-16 18:41:06

Замын-Үүдээс Улаанбаатар, Улаанбаатараас Замын-Үүдийн чиглэлд  ачаа тээврийн үйл ажиллагаа эрхэлж байгаа жолооч нар кабиндаа зорчигч тээвэрлэх зөрчил гаргаж байгаа талаар аймгийн Онцгой комисс мэдээллээ.

Тухайлбал Даланжаргалан сумын 25 дугаар төмөр замын зөрлөг дээр Улаанбаатараас Замын-Үүд чиглэлд тээвэр хийж буй долоон ачааны машиныг энэ оны 11 дүгээр сарын 16-нд саатуулсан байна.

Учир нь жолооч нар ээлжийн жолооч нэрийн дор кабиндаа зорчигч тээвэрлэж явсан аж. Тиймээс тээврийн жолооч нар өөрийгөө болон бусдын эрүүл мэндийг хамгаалах, шинэ төрлийн корона вируснээс урьдчилан смэргийлэх, хууль бусаар хүн тээвэрлэхийг зогсоох, халдварт өвчнөөс урьдчилан сэргийлэх ажлыг онцгой анхаарах шаардлагатай байгааг аймгийн Онцгой комиссоос анхаарууллаа.   



Ээлжийн жолооч нэрийн дор кабиндаа зорчигч тээвэрлэж байна

Сэтгэгдэл бичих

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд dornogovipost.mn хариуцлага хүлээхгүй болно. dornogovipost.com сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

Нийт сэтгэгдэл: 1
  • Сэтггэгдэл үлдээсэн: 2020-11-17 10:18:58
    Зочин: Huulinda 500km deesh eeljiin joloochtoi bh shaardlaga bdg shvv.Vneheer mon bol yahu?