ДОРНОГОВЬ АЙМГИЙН ӨДӨР ТУТМЫН МЭДЭЭЛЛИЙН САЙТ
Өнөөдөр: 2020-06-02
Дорноговь руу галт тэрэг хөдлөхөд...
Энэ шүлэг намайг Улаанбаатарын вокзалын цементэн тавцан дээр орь ганцаар Сайншанд руу хөдөлж буй галт тэрэгний сүүлийн цувааны араас ямар ч итгэл найдваргүй нүдээр гуниг харуусал дүүрэн харж зогсоо шиг дүрслэлд унагадаг. Хамгийн хэцүү нь тэр л агшинд аавыгаа ямар их үгүйлж байгаагаа шаналантайгаар мэдэрдэг. ...
2019-06-11 19:28:48
>> Дэлгэрэнгүй
Хөх хотоос ногоон хот руу-2
Сүүлийн 4-5 хоногт Хөх хотын модод навчсаа бараг бүрэн гөвж дуусав. Гудамж талбайгаар нэг хөглөрөх улаан, ногоон, шар өнгө өнгийн том жижиг навчсыг ягаан хантаазтай ТҮК-ийнхэн хэдэн өдрийн турш дэрсэн шүүрээр хамж шүүрдэв. Ойрын хэд хоног дараалан хүчтэйхэн салхисныг хэлэх үү, өмнө нь сэрчигнэх төдий салхинд ганц нэг навчаа дуртай дургүйхэн унагаж байсан модод одоо нүцгэрч үлджээ. ...
2018-12-06 10:20:50
>> Дэлгэрэнгүй
Бурханы өгөгдөл- Бүрээ манхан
Элсэнд дуртай хүн амьдрал дээр цөөхөн байдаг юм байна гэж би саяхныг хүртэл боддог байлаа. Намайг хүүхэд ахуйд томчууд “Говьд хүн болж төрснөөс хангайд бух болж төрсөн нь дээр” гэж хошигнодог байсан. ...
2018-09-21 14:48:36
>> Дэлгэрэнгүй
Хөх хотоос ногоон хот руу
Хөх хотод ирсээр гурван сар өнгөрөв. Яаж зүгээр суух уу дөрвөн ч цуврал тэмдэглэл бичжээ. Тэгэх ээ нь тус хотод хэрэгжиж буй бохирдлын эсрэг арга хэлбэрүүдийн талаар товч ч болов сийрүүлэхгүй бол санаа ер ханах юм биш. ...
2018-08-31 09:57:12
>> Дэлгэрэнгүй
Хөх хотоос бичсэн тэмдэглэл-4
Намайг Хөх хотод ирсний дараахан жил бүр тэмдэглэдэг бүх нийтийн шинжтэй нэгэн баяр Монголд тохиов.. Тэрхүү баярыг тохиолдуулан ажлын маань хамтрагчаас баярын мэндчилгээ цахимаар илгээснийг би хожмоо олж үзэж, мэндчилгээг хүлээн авснаа мэдэгдээд баярласан талархсанаа илэрхийлсэн утгатай өгүүлбэр илгээвээс өнөөх эмэгтэй, “Таны бие зүгээр үү” хэмээсэн хариу ирүүлдэг юм байна. ...
2018-07-15 12:30:00
>> Дэлгэрэнгүй
Хөх хотоос бичсэн тэмдэглэл-3
Хөх хотын өглөө тогтуун сайхан эхэлдэг. Гэхдээ бүтэн өдрийн турш цаг агаар тийм байна гэсэн үг ер биш. Энэ хотын цаг агаар тогтворгүй. Өдөр огцом халах юм уу эсвэл хүчтэй салхилж түр зуурын бороо орж мэднэ.Одоогоос олон жилийн өмнө Өвөрмонголын зурагтаар өнөөдөр “Бороо орж ч мэднэ, орохгүй ч байж мэднэ. ...
2018-06-16 18:57:20
>> Дэлгэрэнгүй
Хөх хотоос бичсэн тэмдэглэл-2
Намайг Улаанбаатараас хөдлөх үед “Хөх хот руу аялах хамгийн хямд маршрут юу байна вэ, мэдээд хэлээрэй” хэмээн хэд хэдэн хүн захьжээ. Мэдээж Өвөрмонгол руу аялахад онгоц, галт тэрэг, машин гээд бүх төрлийн унаа ашиглах бололцоотой. ...
2018-06-16 18:50:06
>> Дэлгэрэнгүй
Хөх хотоос бичсэн тэмдэглэл-1
Урь унаж аялал жуулчлалын улирал эхэлж байна. Иймд ӨМӨЗО-ны Хөх хотоор зорчих болоод ажиллаж амьдрахаар төлөвлөж буй хэн нэгэнд хэрэг болж юуны магад гэх үүднээс үүнийг бичлээ. ...
2018-06-16 18:43:07
>> Дэлгэрэнгүй
Түвдийн өндөрлөг дэх түмэн өнгө-4
Хятад хүмүүс дотор Шинжаан болон Түвдийг үзэх сонирхол өндөр гэнэ. Харин Түвдэд ирсэн тохиолдолд Их зуу хийдээр ороогүй бол Лхаст ирээгүйд тооц гэсэн үг байдаг юм байна. Учир нь Их зуу хийд нь Лхас хот байгуулагдахаас өмнө үүсэлтэй. Иймээс бид Их зуу хийдээр орлоо. Түвдэд хөл хөдөлгөөн ихтэй газруудын тоонд ер нь сүм хийдүүд л орно шүү. Энэ жишиг Их зуу хийдэд мөн адил үйлчилж байв. ...
2018-06-16 18:02:58
>> Дэлгэрэнгүй
Түвдийн өндөрлөг дэх түмэн өнгө-3
Түвд үнэхээр хөгжил дэвшлийн үнэр ч үгүй газар гэж үү. Барууны хэвлэл мэдээллийн хэрэгслээр тэднийг хөгжил буурай, хүмүүс нь мухар сүсэгт автсан хэмээн бичдэг нь энэ орон хэр баргийн хүнд үүд хаалгаа нээдэггүй, мэдээлэл удаан шинэчлэгддэгтэй холбоотой байж болох юм. Нүдээр үзэж, энэ сайхан орноор олон хоног аялсаны хувьд асуусан асуултдаа хариулт өгөх нь зөв байх. ...
2018-06-16 17:50:04
>> Дэлгэрэнгүй
Түвдийн өндөрлөг дэх түмэн өнгө-2
Түвдийн өндөрлөг ер нь зөвхөн түвд хүн, сарлаг хоёрт л давтагдаж байх нигууртай газар шиг байгаа юм. Сарлаг гээч амьтан уулын тагтан дээр амьдардаг. Өнөө цагт түвдэд зам харгуй сайжраад сарлаг гээчийг хажуу дэргэдээс нь л харж явлаа. Аялалын хэд дэх өдөр юм, автобусны цонхоор нэг харах нь ээ мотоцикльтой нөхөр сарлагаа хураагаад явж байдаг байна шүү. ...
2018-06-16 17:34:02
>> Дэлгэрэнгүй
Иогоос цаашхи Энэтхэг орон
Одоогоос хэдэн сарын өмнө бол энэ бичлэг намайг магад гайхшруулах байсан биз. Өнгөрсөн зун Дэлхийн иогийн өдрийг сурвалжилж явсных бас ч үгүй мэдлэгтэй гэхээсээ мэдээлэлтэй үлджээ. Тэгээд ч орчин цагт иог хийж буй хэн нэгнийг харсан хүн мэл гайхаж, цэл хөхрөх нь юу л бол.  Иог нь Энэтхэг орны хамгийн том тодотгол. Тэд энэхүү тодотголоо өдгөө дэлхийн тодотгол болгохоор зорьж буйг та анзаарч байгаа нь лавтай. ...
2018-02-20 10:09:41
>> Дэлгэрэнгүй
Түвдийн өндөрлөг дэх түмэн өнгө
Түвдийн өөртөө засах орон бол үндэсний цөөнхийн нутаг. Түвд орохын тулд бид Бээжинд хоёр хоног саатсан тухайгаа “Наймдугаар сарын Бээжин” хэмээх өмнөх аян замын тэмдэглэлдээ цухас дурдсаныг та лав санаж байгаа байх. Уг нь бид Улаанбаатар дахь Хятадын Элчин сайдын яамнаас бүгд виз даруулж авсан юм. ...
2017-10-17 00:26:40
>> Дэлгэрэнгүй
Наймдугаар сарын Бээжин
Миний тэрлэж буй энэхүү тэмдэглэл урд хөршийн нийслэл Бээжингийн тухай өгүүлэх нь гэдгийг уншигч та гарчигнаас тааварласан лавтай. Миний бие энэ сарын 13-26-ны өдрүүдэд БНХАУ-ын Түвдийн өөртөө засах орон болон түвд үндэстэн голлон оршин суудаг бүс нутгаар нийт 10 мянга гаруй км аялаад ирлээ. ...
2017-10-16 00:55:41
>> Дэлгэрэнгүй
Миний аав
Энэ хорвоод минийх гэж өмчлөх хэдхэн хүний нэг нь аав минь юм даа. Аав маань бурханы оронд одоод арван дөрвөн жил өнгөрчээ. Он цаг өнгөрөх тусам аавын тухай дурсамж дурдатгал улам ихээр тодроно уу гэхээс бүдгэрнэ гэж байдаггүй юм байна. ...
2017-05-13 21:18:59
>> Дэлгэрэнгүй
Анагаахын байрныхан
Намайг бага байхад манайх Дорноговийн Анагаахын хашаанд амьдардаг байлаа. Хашаа гэхээр айл амьтны хашаарахуу гэж ойлгов. Өнөөгийн бидний хэллэгээр бол оюутны хотхон юм. Анагаахын хашаа гэдэгт маань сургалтын болон оюутны байр, соёлын төв, спорт заал, багш ажилчдын сууц, хоолны газар, ногооны зоорь, уурын зуух, гахайн байр, гарааш, усан оргилуур, хүлэмж, сагсан бөмбөгийн талбай, ногоон байгууламж гээд юм юм агуулсан орчин байв. ...
2017-05-13 21:05:18
>> Дэлгэрэнгүй
Хаврын эхэн сардаа намрын талаар аялахад-2
Говь-Алтайд харуй бүрийд ирлээ. Анх удаа ирж байгааг хэлэх үү, газрын баримжаа алдагдаад аймгийн төв рүү аль зүгээс орж ирж байгааг хэлж мэдэхгүй байлаа. Цуваа эхний колонк дээр  зогсож, шатахуунаа базаав. ...
2017-04-29 13:11:03
>> Дэлгэрэнгүй
Хаврын эхэн сардаа намрын талаар аялахад
Үүр хаяарах яагаа ч үгүй, машиндаа сууж хүлээхгүй бол жиндэм янзтай. Манай багийн гишүүд уварч цувараад ирж байна аа. Төд удалгүй Засгийн газрын автобаазын унаа ч ирж, бүгдээр сууж аваад хөдлөв. ...
2017-04-27 21:21:21
>> Дэлгэрэнгүй
Ханасан хөгжил рүү тэмүүлэгч Өвөрлөгчид
Хил хязгаар нээлттэй болсон цагаас хойш монголчууд нийтээрээ гадагш явж л байдаг. Ирж л байдаг. Гадаад паспорт авах гэж “арын хаалга”-ддаг цаг түүх болсон шиг бидний хэн нэгэн харийн хөгжлийг гайхширч шагширахаа байчихсан цагт энэ удаагийн аян замын тэмдэглэлээ сийрүүлж сууна. ...
2017-04-27 20:42:54
>> Дэлгэрэнгүй
Турк имижийг тодорхойлогч Истанбул
Аялалын хугацаанд харин нэлээд олон шалгалт давах байх шүү. Дэлгүүрт орлоо ч соронзон дохиолол бүхий хаалгаар орж гарна. Орсон даруйд тань харгалзаж зогсоо хэн нэгэн таны цүнхийг дахин гар шалгагчаар шалгана. Онгоцны буудал дээр бол бүр хамгаалалтын албаныхан таныг гараараа тэмтэрч шалгасны дараа нэвтрүүлнэ. Туркэд өнөө цагт аюулгүй байдал нэн чухалд тооцогдож байна. ...
2017-03-04 15:15:33
>> Дэлгэрэнгүй
Сүүлчийн дүрвэгсдийн төлөөх Туркийн зовнил
Турк улсын гадаад хэргийн сайд Мэвлүт Чавушолу энэхүү уулзалтын өмнө бичсэн уриалгадаа дэлхийн хоёрдугаар дайнаас хойш тохиож байгаагүй хүмүүнлэгийн хямралтай нүүр тулаад байгаагаа цохон тэмдэглээд тэдний үзүүлж буй хүмүүнлэгийн тусламж нь зөвхөн өвчний шинж тэмдгийг биш шалтгаан нөхцлийг арилгахад чиглэгдэж байгаа гэдгийг цохон тэмдэглэсэн удаатай. ...
2017-03-04 15:08:12
>> Дэлгэрэнгүй
ИХ БОЛОМЖУУДЫН ӨМНӨХ ӨВӨРМОНГОЛ
Монгол хүн мянга сонсохоор нэг үз гэдэг дээ. БНХАУ-ын ӨМӨЗО-ны Ардын засгийн газрын хэвлэл мэдээллийн албаны урилгаар Монголын парламентын сэтгүүлчдийн холбоо, МОНЦАМЭ агентлагийн “Хүмүүн бичиг” сонины сэтгүүлч сурвалжлагчдын хамтарсан баг 6 дугаар сарын 5-13-ны өдрүүдэд Өвөрмонголоор аялах боломж олдов. ...
2014-06-10 19:32:17
>> Дэлгэрэнгүй
ШИНЭ ЦАГИЙН ОРОС ОРНООР
Хамтын ажиллагаатай мэдээллийн “ИТАР-ТАСС” агентлагийн урилгаар энэ сарын 12-19-ний өдрүүдэд Москва, Санкт-Петербург хот дахь тус агентлагийн салбаруудын үйл ажиллагаатай танилцахын зэрэгцээ дээрх хотуудаар аялаад ирлээ. ...
2014-04-25 15:30:00
>> Дэлгэрэнгүй
Батсуурь Туул

Tuul@yahoo.com

Нийтлэл 23