Онцлох мэдээ

Удам дамжсан малчин Г.Ууганбаяр “Улсын хошой аварга малчин” болжээ

 Засгийн газрын энэ оны нэгдүгээр сарын 17-ны ээлжит хуралдаанаар “Улсын аварга малчин, улсын хошой аварга малчин, улсын аварга саальчин, улсын аварга фермер, улсын аварга тариаланч хамт олон, улсын аварга тариаланч шалгаруулах тухай” тогтоолын төслийг хэлэлцэж шийдвэрлэжээ.

XVII жарны “Хилэнт эх” хэмээх модон луу жилийн босгон дээр ажил, хөдөлмөрөөрөө улсдаа тэргүүлж, Дорноговь аймгийн Хөвсгөл сумын улсын аварга малчин Галсаншадавийн Ууганбаяр “Улсын хошой аварга малчин” болжээ.

Удам дамжсан малчин Уламбаяр мал сүргээ таван төрлөөр нь өсгөж 2017 онд “Улсын аварга малчин” болж байсан. Тэрээр мал аж ахуйн салбарт олон жил тогтвор суурьшилтай, үр бүтээлтэй ажиллаж, залуу үед мал маллах арга туршлагаа зааж сургаснаас гадна тэднийг малжуулж, малынхаа чанарыг сайжруулж нэг малаас авах ашиг шимийг нэмэгдүүлэн, орон нутгийнхаа хөгжилд тодорхой хувь нэмэр оруулсан  байна.

Хариулт үлдээнэ үү

Таны имэйл хаягийг нийтлэхгүй. Шаардлагатай талбаруудыг * гэж тэмдэглэсэн

Back to top button