Онцлох мэдээЭдийн засаг

Зуун хүүхдийн зуслангийн барилгын ажил энэ онд дуусна

Сайншанд суманд өнгөрсөн онд шавыг нь тавьж байсан 100 хүүхдийн зуслангийн барилгын ажил өрнөж байна.

Барилгын ажлыг Сайншанд сумаас урагш 18 км-т улсын төсвийн 1.6 тэрбум төгрөгийн хөрөнгөөр “Энержи прагон” ХХК барьж буй.

Хүүхдийн зуслан барьснаар орон нутгийн хүүхдүүдээс гадна нийслэл болон өөр аймгаас хүүхдүүд ирж амрах боломжтой аж. Барилгыг эко модон материалаар гүйцэтгэж  байгаа бөгөөд төлөвлөгөөний дагуу энэ оны долдугаар сард ашиглалтад орвол эхний ээлжийн хүүхдүүд зусланд амрах боломжтой гэж албаныхан мэдэгдэв.

Харин хүүхдийн зуслан барьж ашиглалтад оруулахтай холбогдуулан зусланд ажиллах багш, ажилчдын цалин хөлсний зардалд зориулан энэ онд орон нутгаас 50,9 сая төгрөг төсөвлөжээ.

Хариулт үлдээнэ үү

Таны имэйл хаягийг нийтлэхгүй. Шаардлагатай талбаруудыг * гэж тэмдэглэсэн

Back to top button