Ковид-19

Нийслэлээс орон нутагт ирсэн иргэн долоо хоног гэрийн тусгаарлалтад байна

Дорноговь аймаг халдварын тархалтгүй эрүүл бүс болсон тул нийслэл хот руу зорчих иргэд PCR шинжилгээг өгөлгүйгээр тодорхой асуумж бөглөөд зорчих боломжтой гэж аймгийн Онцгой комиссын шуурхай штабаас мэдээллээ.

Харин  улсын Онцгой комиссын даргын баталсан түр журмын дагуу Улаанбаатараас орон нутаг руу явах иргэд заавал PCR шинжилгээ өгч явах бөгөөд ирсэн даруйдаа гэрийн тусгаарлалтад долоо хоног байхаар тусгажээ. Харин Улаанбаатараас ирээд 24 цагийн хугацаанд буцаад явах тохиолдолд халдвар хамгааллын дэглэмийг баримталж, тодорхой асуумж бөглөөд зорчиж болох аж. 

Хариулт үлдээнэ үү

Таны имэйл хаягийг нийтлэхгүй. Шаардлагатай талбаруудыг * гэж тэмдэглэсэн

Back to top button