Дорноговь-90 жилОнцлох мэдээ

Сурын харваанд цэц мэргэнээ сорьж амжилттай оролцсон харваачдад шагнал гардууллаа

Дорноговь аймаг байгуулагдсаны түүхт 90, 91 жилийн ой, Сайншанд хот байгуулагдсаны 60, 61 жилийн ойн баяр наадмын сурын харваанд  цэц мэргэнээ сорьж амжилттай оролцсон харваачдад шагнал гардууллаа.  .Үндэсний сур харвааны насанд хүрэгчдийн эрэгтэй төрөлд:
• Говь-Алтай аймгийн Чандмань сумын уугуул Есөнбулаг сумын харъяат, Говь-Алтай аймгийн Харваачдын холбоо, Засагтхан клуб, Эрчим хүчний зохицуулах зөвлөлийн харваач, аймгийн Гоц харваач Батмөнхийн Лхагва-Очир 32 оноогоор Тэргүүн байр
• Өвөрхангай аймгийн Нарийнтээл сумын уугуул “Их монголын харвуул”, “Харваачдын нэгдсэн холбооны Их өв клуб”, “ТЭСО ПРОПЕРТИС” ХХК-ийн харваач МУ-ын Тод харваач Бадам-Очирын Сосорням 30 оноогоор Дэд байр
• Дорноговь аймгийн Хатанбулаг сумын харъяат Үндэсний сурын Цэц манлай клуб, Хилийн цэргийн 0168-р ангийн харваач, аймгийн Онч харваач, Спортын дэд мастер Батдэлгэрийн Жаргалсайхан 29 оноогоор Гутгаар байр
• Өвөрхангай аймгийн Хужирт сумын уугуул, Говьсүмбэр аймгийн харъяат Үндэсний сурын Жахрай Мэргэн холбооны харваач аймгийн Гарамгай харваач Базарсадын Цэрэндаш 27 оноогоор Дөтгөөр байр
• Өвөрхангай аймгийн Хархорин сумын уугуул, Дорноговь аймгийн Сайншанд сумын Харъяат, Дорноговь аймгийн Үндэсний сурын холбоо, “Энүүлэх” ХХК-ны харваач, аймгийн мэргэн, Спортын мастер Чулууны Чинзориг 27 оноогоор Тавдугаар байр
Үндэсний сур харвааны насанд хүрэгчдийн эмэгтэй төрөлд:
• Дорноговь аймгийн Хөвсгөл сумын уугуул Дорноговь аймгийн Үндэсний сурын холбоо, Замын-Үүд сумын сурын холбооны дасгалжуулагч, “Их хутагтын буян” ХХК-ийн харваач аймгийн мэргэн, спортын мастер Энхсүрэнгийн Эрдэнэгэрэл 29 оноогоор Тэргүүн байр
• Дорноговь аймгийн Дэлгэрэх сумын уугуул Үндэсний сурын Цэц манлай клуб, Хилийн цэргийн 0168-р анги, “Их говийн наран”, гэмтэл согог судлалын “ЭМ БИ ЖИ” эмнэлгийн харваач МУ-ын Гарамгай харваач, Спортын мастер Цэенпилийн Түвшинбат 28 оноогоор Дэд байр
• Булган аймгийн Булган сумын уугуул Дорноговь аймгийн Сайншанд сумын харъяат Үндэсний сурын Өнөд цэнгэлийн манлай клубын харваач, сумын мэргэн Баянжаргалын Наадам 27 оноогоор Гутгаар байр
• Өмнөговь аймгийн Манлай сумын уугуул Дорноговь аймгийн Сайншанд сумын харъяат Дорноговь аймгийн Үндэсний сурын холбоо, “Бүрэн торх” ХХК-ны харваач сумын гоц харваач Энхбаярын Цэцэнбилэг 27 оноогоор Дөтгөөр байр
• Дорноговь аймгийн Хөвсгөл сумын уугуул Үндэсний сурын Цэц манлай клуб, Хилийн цэргийн 0168-р анги, “Их говийн наран”, “Амин их булаг” ХХК-ны харваач Аймгийн мэргэн, спортын мастер Ямбийдончирын Баярцэцэг 26 оноогоор Тавдугаар байрыг тус тус эзэлсэн.
Үндэсний сур харвааны өсвөрийн эрэгтэй төрөлд:
• Дорноговь аймгийн Хөвсгөл сумын харъяат, Үндэсний сурын Цэц манлай клуб, “Их говийн наран”, “Амин их булаг” ХХК, хилийн цэргийн 0168-р ангийн харваач, Ерөнхий боловсролын Сайншанд сумын 5-р сургуулийн 12в ангийн сурагч Эрдэнэтогтохийн Буяндэлгэр 27 оноогоор Тэргүүн байр
• Дорноговь аймгийн Өргөн сумын харъяат Үндэсний сурын Өнөд цэнгэлийн манлай клубын харваач, Сайншанд сумын Ерөнхий боловсролын 5-р сургуулийн 11б ангийн сурагч Сүхбаатарын Баяржавхлан 18 оноогоор Дэд байр
• Дорноговь аймгийн Хатанбулаг сумын харъяат, Дорноговь аймгийн Үндэсний сурын холбооны харваач, Ерөнхий боловсролын 8а ангийн сурагч Жаргалсайханы Мөнгөн-Өлзий 16 оноогоор Гутгаар байр
• Говьсүмбэр аймгийн Сүмбэр сумын харъяат, Үндэсний сурын “Жахрай мэргэн” холбооны харваач, Говьсүмбэр аймгийн Сүмбэр сумын Ерөнхий боловсролын 5-р сургуулийн 8в ангийн сурагч Цэрэндашийн Азжаргал 15 оноогоор Дөтгөөр байр
• Дорноговь аймгийн Эрдэнэ сумын харъяат, Дорноговь аймгийн Үндэсний сурын холбооны харваач Эрдэнэ сумын Ерөнхий боловсролын 8б ангийн сурагч Болдбаатарын Төрболд 14 оноогоор Тавдугаар байр
Үндэсний сур харвааны өсвөрийн эрэгтэй төрөлд:
• Дорноговь аймгийн Өргөн сумын харъяат Үндэсний сурын Өнөд цэнгэлийн манлай клубын өсвөрийн харваач, Сайншанд сумын Ерөнхий боловсролын 5-р сургуулийн 11б ангийн сурагч Ганбатын Эрдэнэбаясгалан 20 оноогоор Тэргүүн байр
• Дорноговь аймгийн Замын-Үүд сумын харъяат, Замын-Үүд сцмын Үндэсний сурын холбооны өсвөрийн харваач Ерөнхий боловсролын 2-р сургуулийн 9г ангийн сурагч Саруулбуянгийн Мөнх-Ану 20 оноогоор Дэд байр
• Говьсүмбэр аймгийн Сүмбэр сумын харъяат Үндэсний сурын Жахрай мэргэн холбооны өсвөрийн харваач, Ерөнхий боловсролын 5-р сургуулийн 12б ангийн сурагч Сансарын Ариунболор 17 оноогоор Гутгаар байр
• Дорноговь аймгийн Сайншанд сумын харъяат Ерөнхий боловсролын 2-р сургуулийн 7б ангийн сурагч Орхонтуулийн Алдармаа 17 оноогоор Дөтгөөр байр
• Сүхбаатар аймгийн Баяндэлгэр сумын харъяат, Сүхбаатар аймгийн Үндэсний сурын холбооны өсвөрийн харваач Батдэлгэрийн Алтантуяа 16 оноогоор Тавдугаар байрыг тус тус эзлэв.

Хариулт үлдээнэ үү

Таны имэйл хаягийг нийтлэхгүй. Шаардлагатай талбаруудыг * гэж тэмдэглэсэн

Back to top button