Онцлох мэдээ

Бүх төрлийн бар, караоке, нийтийн бүжгийн үйл ажиллагааг сэргээв

Дорноговь аймгийн Онцгой комиссын ээлжит 54 дүгээр хуралдаанаар “Ковид-19” халдвартай холбоотой хязгаарласан зарим үйл ажиллагааг хэвийн горимд шилжүүллээ.

Худалдаа үйлчилгээний гакзар аж ахуйн нэгжийн иргэдэд үйлчлэх цагийн хязгаарыг хэвийн горимд шилжүүлж ариутгал халдваргүйтгэлийн цагийн хугацааг сунгав. “Ковид-19” халдварын нөхцөл байдал, эрсдлийн үнэлгээ, дархлаа сэргээх нэмэлт тунгийн хамрагдалт, мэргэжлийн байгууллагын санал дүгнэлтийг үндэслэж бизнесийн үйл ажиллагааг дэмжин бүх төрлийн бар, караоке, нийтийн бүжгийн үйл ажиллагааг 12 дугаар сарын 01-нээс эхлэн сэргээлээ.

Аймгийн хэмжээнд сүүлийн 24 цагт коронавируст халдварын батлагдсан 20 тохиолдол  бүртгэгдээд байгаа юм.

Хариулт үлдээнэ үү

Таны имэйл хаягийг нийтлэхгүй. Шаардлагатай талбаруудыг * гэж тэмдэглэсэн

Back to top button