Ковид-19

Зайн оношилгооны багаж тоног төхөөрөмж гардуулав

НҮБ-ын Хүн амын сан, “Оюутолгой” ХХК хамтран “Рио Тинто Монгол” ХХК-ийн санхүүжилтээр “Жирэмсэн эхийн оношилгоо, зайн тусламж үйлчилгээний хүртээмжийг нэмэгдүүлэх” төслийн хүрээнд Дорноговь аймгийн Нэгдсэн эмнэлэгт компьютер,  анхан  шатны эмнэлгүүдэд эрүүл мэндийн тусламж үйлчилгээг хүргэх эрүүл мэндийн багцыг энэ сарын 24-нд хүлээлгэн өглөө.

Жирэмсэн эхийн зайн оношилгооны багаж тоног төхөөрөмжийг хил дагуу таван сумын 20 багийн эмчид хүлээлгэн өгөх бөгөөд ингэснээр зайн оношилгоог газар дээр нь хийх, улмаар эмнэлгийн тусламж үйлчилгээний чанар хүртээмж  сайжрах боломжтой.

Хариулт үлдээнэ үү

Таны имэйл хаягийг нийтлэхгүй. Шаардлагатай талбаруудыг * гэж тэмдэглэсэн

Back to top button