Онцлох мэдээ

Шүд угаалтын аварга шалгаруулах тэмцээнийг орон нутагт анх удаа зохион байгууллаа

Аймгийн Эрүүл мэндийн газраас “Энэ жилдээ эрүүл жиндээ” аяны хүрээнд тав,  зургаа дугаар сарыг “Амны хөндийн эрүүл мэндийн боловсрол олгох сар болгосонтой холбогдуулан  ерөнхий боловсролын сургуул иудын хүүхдүүдийн шүд амны хөндийн эрүүл мэндийн боловсролыг дээшлүүлэх, шүд угаах зөв аргачлалыг эзэмшүүлэх, шүд угаахын ач холбогдлыг олон нийтэд таниулан сурталчилсаны үр дүнд хүүхдүүдийн шүдний өвчлөлийг бууруулах, амны хөндийн эрүүл мэндийн боловсрол олгох зорилгоор “Шүд угаалтын аварга шалгаруулах” тэмцээнийг Аймгийн иргэдийн төлөөлөгчдийн хурлын дэмжлэгтэйгээр анх удаа оронд нутагт зохион байгууллаа.

Тус тэмцээнд Сайншанд сумын 1,2,3,5,6 дугаар сургуулийн 7 дугаар ангийн 18 багийн 72 сурагч амны хөндийн мэндийн мэдлэгээ уралдуулсан байна.

Тэргүүн  байрт Ерөнхий боловсролын 1 дүгээр сургуулийн 7в анги “Эрүүл орших шүд баг”
2 дугаар байрт Ерөнхий боловсролын 1 дүгээр сургуулийн 7б анги “Цасан цагаан шүд”
гутгаар байрт Ерөнхий боловсролын 5 дугаар сургуулийн 7а анги Шүдний дагина” шалгарав.
Шилдэг хувцаслалтай багаар Ерөнхий боловсролын 1 дүгээр сургуулийн 7б “Цасан цагаан шүд” баг
Шилдэг оролцогчоор Ерөнхий боловсролын 3 дугаар сургуулийн 7в ангийн сурагч Ө.Өлзийхишиг тус тус шалгарчээ

Аймгийн иргэдийн төлөөлөгчдийн хурал, АИТХ-ын тэргүүлэгч, Зүүнбаян эрүүл мэндийн төвийн дарга Ц.Болормаа Нийслэлийн шүд, эрүү нүүрний төв, Сайншанд сумын ерөнхий боловсролын 2 дугаар сургууль тэмцээнийг зохион байгуулахад дэмжлэг үзүүлж хамтран ажиллажээ

Хариулт үлдээнэ үү

Таны имэйл хаягийг нийтлэхгүй. Шаардлагатай талбаруудыг * гэж тэмдэглэсэн

Back to top button