Онцлох мэдээ

Мал худалдах болон Хариулгагүй мал хаших хашаа баригдаж байна

Малчнаас ямар нэгэн дамжлага, үнийн хөөрөгдөлгүй иргэнд шууд хүрэх мал худалдах цэгийн хашаа баригдаж байна.
Дээрх хашаа нь тасалгаатай байх бөгөөд хотын төвд бэлчиж ногоон байгууламжид хохирол учруулж буй үхэр, малыг хашиж учруулсан хохирол, гарах бусад зардлыг эзнээр нь төлүүлж хуулийн байгууллагаар хариуцлага тооцуулах юм.
Иймд олон хүний хүч хөдөлмөр, хөрөнгө зардлыг үргүйдүүлж ногоон байгууламжид хохирол учруулж буй хотын төвд байгаа малтай айл өрхүүд болон төв рүү малаа бэлчээж буй малын эзэд үхэр, малаа төвөөс шуурхай гаргахыг мэдэгдэж байна❗
Сайншанд ЗДТГ

Хариулт үлдээнэ үү

Таны имэйл хаягийг нийтлэхгүй. Шаардлагатай талбаруудыг * гэж тэмдэглэсэн

Back to top button