Онцлох мэдээСайншанд сум

“Чандмань-илч” ОНӨХХК, СӨХ-ны захирлуудтай хамтарсан уулзалт зохион байгууллаа

Тус уулзалтад Чандмань-Илч ОНӨХХК-ны дарга удирдлагууд, СӨХ-дын захирлууд оролцлоо.
Уулзалтаар СӨХ-ны нийтийн орон сууцнуудад хамаарах байрнуудын инженерийн шугам сүлжээний тулгамдсан асуудал болон СӨХ-нуудын үйл ажиллагааг дэмжих зорилгоор 1.Сумын ЗДТГ, 2.Чандмань-Илч ОНӨХХК, 3.СӨХ гэсэн гурван талт гэрээний асуудлыг хэлэлцлээ.
СӨХ үйл ажиллагаа явуулж байгаа нийтийн орон сууцны байрууд дээр зарим оршин суугчид СӨХ-ны төлбөрөө төлөхгүй байгаа нь СӨХ үйлчлэгч, ажилчдынхаа цалинг тавьж чадахгүйд хүрэх, СӨХ-ны үйл ажиллагаа доголдох, зогсох эрсдэлтэй.
СӨХ-ны төлбөрөө төлж буй иргэдийн хураамжаар төлөхгүй байгаа хэсэг нь үнэгүй үйлчилгээ авч байгаад хариуцлагатай иргэд, оршин суугчдын зүгээс ч бухимдалтай байгаа юм.
Тус гэрээ байгуулагдсанаар СӨХ-ны хураамжийн төлбөрийг ус, дулааны хураамжтай хамтатган авдаг болох ба СӨХ-ны үйл ажиллагаа тогтмолжиж иргэдийн цэвэр цэмцгэр, эрүүл аюулгүй орчинд амьдрах нөхцөл илүү сайжрах юм.
Гэрээг төслийн шатанд хэлэлцэж байна.

Хариулт үлдээнэ үү

Таны имэйл хаягийг нийтлэхгүй. Шаардлагатай талбаруудыг * гэж тэмдэглэсэн

Back to top button