Хөдөө аж ахуй

Мал амьтны шилжилт хөдөлгөөнийг хязгаарлалаа

Дорноговь аймгийн Засаг даргын захирамжийн дагуу мал амьтны гоц халдварт өвчний эрсдэл ихтэй зарим аймгаас Дорноговь аймгийн нутагт мал амьтны шилжилт хөдөлгөөн хийх, отор нүүдэл зохион байгуулахыг хориглосон шийдвэр гаргалаа.

Тухайлбал, Хэнтий, Сүхбаатар, Дорнод, Дундговь, Өмнөговь, Өвөрхангай, Баянхонгор аймгаас мал амьтны шилжилт хөдөлгөөн, отор нүүдэл хийхийг энэ оны есдүгээр сарын 21-нээс 2020 оны  зургадугаар сарын 15-ныг хүртэл хугацаагаар хориглосон байна.

Мал сүргийг эрүүл мэндийн үзлэгт хамруулах, мал эмнэлгийн үйлчилгээний цахим системд тухай бүрт бүртгэлжүүлэх, малын гоц халдварт өвчнөөс урьдчилан сэргийлэх зөвлөмж сэрэмжлүүлгийг малчид, мал бүхий иргэдэд  хүргэх, тогтоосон хугацаанд малын шилжилт хөдөлгөөн отор нүүдэлд тавих чиг үүрэг бүхий Ажлын хэсгийг томилон ажилуулах, ажлын явцын мэдээг долоо хоног бүрийн баасан гаригт аймгийн Мал эмнэлгийн мэдээлж байхыг сумдын засаг дарга нарт үүрэг болгожээ.

Хариулт үлдээнэ үү

Таны имэйл хаягийг нийтлэхгүй. Шаардлагатай талбаруудыг * гэж тэмдэглэсэн

Back to top button