Онцлох мэдээЭдийн засаг

Сайншанд суманд цэвэрлэх байгууламж ашиглалтад орлоо

Сайншанд суманд Азийн хөгжлийн банкны 6.3 тэрбум төгрөгийн хөрөнгө оруулалтаар Сайншанд сумын Төв цэвэрлэх байгууламжийн барилга угсралтын ажлыг “Комфорт импэкс” ХХК гүйцэтгэж ашиглалтад оруулж долоодугаар сарын 27-нд нээлтээ хийлээ.
Нээлтийн ёслолд Монгол Улсын Барилга, хот байгуулалтын дэд сайд Э.Золбоо, Монгол Улсын Их Хурлын гишүүн Б.Дэлгэрсайхан, Монгол Улсын Их Хурлын гишүүн Т.Энхтүвшин, аймгийн Засаг дарга О.Батжаргал, аймгийн Иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын дарга Б.Ганзориг болон холбогдох албаны хүмүүс оролцлоо.
Энэхүү Цэвэрлэх байгууламж нь нийт 12 барилга байгууламжтай хоногт 3000 м3 ахуйн бохир ус цэвэршүүлэх хүчин чадалтай юм.
Монгол Улсын Засгийн газрын 2020-2024 онд хэрэгжүүлэх үйл ажиллагааны хөтөлбөр, аймгийн Засаг даргын “Хөгжлийн төлөө хамтдаа-2” үйл ажиллагааны хөтөлбөр, Дорноговь аймгийг 2020-2025 онд хөгжүүлэх үндсэн чиглэлд тусгагдсан зорилтуудыг хэрэгжүүлэх, ард иргэдийн, эрүүл аюулгүй орчинд амьдрах ая тухтай орчин нөхцөлийг бүрдүүлэхээр улс, орон нутгийн төсөв, гадаадын зээл тусламжийн хөрөнгө оруулалтаар манай аймагт томоохон бүтээн байгуулалтууд өрнөж, шинэ барилга байгууламжууд олноор баригдаж байна.

Хариулт үлдээнэ үү

Таны имэйл хаягийг нийтлэхгүй. Шаардлагатай талбаруудыг * гэж тэмдэглэсэн

Back to top button