Онцлох мэдээ

Өсвөрийн бүжигчид Сайншандад чуулна

Дорноговь аймгийн Хатанбулаг сумын уугуул, Монгол Улсын Төрийн шагналт, Ардын жүжигчин, зууны манлай бүжиг дэглээч Цэрэндуламын Сэвжидийн нэрэмжит өсвөрийн бүжигчдийн улсын XVI наадам 2023 оны тавдугаар сарын 20-21-нд Сайншанд хотноо болох тов гарчээ.

Өсвөрийн бүжигчдийн хүсэн хүлээдэг, улсын хэмжээнд томоохонд тооцогддог уламжлал болсон энэхүү уралдааныг Их соён гэгээрүүлэгч, говийн тавдугаар ноён гэгээн Лувсанданзанравжаагийн мэлмий гийсний 220 жилийн ойг тохиолдуулан зохион байгуулахаар аймгийн ЗДТГ, Гэр бүл, хүүхэд залуучуудын хөгжлийн газар /ГБХЗХГ/ төлөвлөжээ. Уралдаанд  Монгол Улсын 21 аймаг, есөн дүүргийн өсвөрийн бүжигчид, хүүхэд багачууд оролцдогоороо онцлогтой.

Улсын уралдаан нь алдарт бүжигчний дэглэсэн бүжгийн уран бүтээл, дуулалт бүжгүүдийг залуу үедээ  үндсэн дэг жаягаар нь  хадгалан үлдээх, ирээдүйн шилдэг бүжигчдийг төрүүлэн гаргах, хүүхэд багачуудыг бүжигт дуртай болгох, дэлхийд танигдсан  мэргэжлийн бүжгийн чуулга хамтлагийг бий болгох, ардын бүжгийг өвлүүлэх, мэргэжлийн уран бүтээлчдийн ур чадварыг дэмжих зэрэг ач холбогдол ихтэй.

Хариулт үлдээнэ үү

Таны имэйл хаягийг нийтлэхгүй. Шаардлагатай талбаруудыг * гэж тэмдэглэсэн

Back to top button